Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ нисэх буудал барих нэмэлт хөрөнгийг УИХ-аар шийдүүлнэ

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 2008 онд авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө 2015 оны долдугаар сард дуусах тул нэмэлт зээлийг нэн яаралтай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай болжээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, уг хэлэлцээрийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Төслийг санхүүжүүлэх жилийн 0,2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил зэрэг нөхцөлтэй 28,8 тэрбум иенийн Зээлийн гэрээг Япон улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд 2008 оны тавдугаар сард үзэглэж, мөн сарын 29-нд УИХ-аар баталж байжээ.  
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сард манай улсад айлчлахдаа хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүлэх талаар хэлэлцэж, дутагдаж байгаа хөрөнгийг өмнөх зээлийн нөхцөлтэй ижил нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх зарчмын тохиролцоог хийсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан