Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Венесуэльд нэг бэлгэвч 25 ам.долларын үнэтэй


Дэлхийн зах зээлд нефть бүтээгдхүүний үнэ унаж байгаагаас болоод нефть үйлдвэрлэгч гол орнуудад ихээхэн хүндрэл гарч байгаагийн нэг нь латин америкийн Венесуэль. Сүүлийн үеийн мэдээгээр энд 36 ширхэгтэй нэг багц бэлгэвч 4760 боливар буюу 755 ам.долларын үнэтэй болсон гэнэ. Bloomberg-ийн мэдээлснээр венесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүн ховордож зарим нь бүр олдохоо больжээ. Хар зах дээр ганцхан бэлгэвчийг 25 ам.доллараар зардаг болсон гэнэ.
Венесуэль нь латин америкийн орнуудаас ХДХВ-ийн халдвар хамгийн их тархсан, насанд хүрээгүй охидын жирэмслэлтээр тэргүүлдэг орны нэг. Дээр нь тус оронд үр хөндөхийг хориглосон нь бэлгэвчийн эрэлт хэрэгцээг улам нэмж байгаа юм.
Сүүлийн долоон сарын хугацаанд баррель нефтийн үнэ 60 хувь унасан нь эдгээр орныг ийм байдалд хүргээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Manaihan iishee ochij belgewch buunduud irvel ch
Хамгийн их уншсан