Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон улсын буцалтгүй тусламжаар долоон сургуульд их засвар хийнэ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж байгаа "Өвсний үндэс -Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд энэ жил ЕБС-ийн байруудад хийх их засварын төслийг хамтран хэрэгжүүлэгчид өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 Энэ удаад Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Дундговь, Дархан-Уул, Увс аймгийн сургууль, сургуулийн дотуур байранд  623,199 ам.долларын хөрөнгөөр их засвар хийх юм.

Тус хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын олон талын хэрэгцээ шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газар 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр бөгөөд тухайн хөгжиж буй орны орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлдэг харьцангуй жижиг төслүүдийг тухайн оронд байрлах Япон улсын ЭСЯ-аар дамжуулан санхүүжүүлдэг хөтөлбөр юм. Монголд анх 1990 онд хэрэгжсэнээс хойш Монголын бүх аймаг, орон нутагт хүрч, тусламж үзүүлж иржээ. Монголын хувьд боловсролын салбарыг онцгойлон чухалчилж ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн 454 төслийн 60-аас илүү хувийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын төсөл эзэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан