Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

30 жилийн турш сурагчдыг хүчирхийлсэн маньяк эрийг барьжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын хууль сахиулагчид сургуулийн сурагч охидыг 30 жилийн туршид ангуучлан хүчирхийлж байсан цуврал гэмт хэрэгтнийг баривчлан саатуулсан байна. Тэрээр энэ хугацаанд энэ аймшигт хэргээ хэд хэдэн мужийн нутагт дэвсгэрт үйлдэж байжээ. “1964 онд төрсөн энэ эрэгтэйг Липецк, Смоленск болон бусад районы нутаг дэвсгэрт  12-15 насны охидыг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэн саатууллаа” хэмээн ОХУ-ын мөрдөн байцаах газрын албан ёсны төлөөлөгч Владимир Маркины мэдээлснийг хэвлэлүүд иш татсан байна.
Гэмт хэрэгтнийг баривчлах үеэр гэмт хэрэг үйлдсэн эд мөрийн баримт олдож, эмнэлгийн шинжилгээгээр нотолсон байна. Энэ этгээд 1987 оноос 2014 оны хооронд сургуулийн насны охидтой бэлгийн харьцаа тогтоон хүчирхийлж байсан гэж хуулийн байгууллагын мэдээлэлд дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан