Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга эхэллээ

ЮНЕСКО БСШУЯ, БОНХАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

 Энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсад тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэхэд тулгараад байгаа асуудлууд, энэ чиглэлээр авсан арга хэмжээ, тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг сэдвийг хөндөн ярилцах юм.  Мөн эдгээр асуудлуудыг боловсролын салбар болон бусад салбаруудтай хэрхэн уялдуулан шийдвэрлэх, олон нийт, хүүхэд залуучуудыг татан оролцуулах боломжийг тодорхойлох зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм.

Уулзалтад хот болон хөдөө орон нутгийн холбогдох байгууллагуудын төлөөлөгч, оюутан залуус, сурагч нийт 250 орчим хүн оролцож байна. Тус чуулга уулзалт энэ сарын 12-нд өндөрлөнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан