Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гацууртын ордод төр 20 хувийг эзэмшихийг дэмжив


Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Тогтоолын төсөлд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 20 хувь байхаар тусгаад байгаа юм.Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улсын төсөвт төлбөр, татвар авна. Мөнтөр ордод тодорхой хэмжээний хувь эзэмшсэнээр ногдол ашгийн хувиар орлого хуваарилагдана.

Засгийн газар тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэлдээ Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай болохыг тусгасан байдаг.Иймд үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэр дундаа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоож, ногдол ашиг аваад явах нөхцөлөөр хангах нь зүйтэй гарц гэж тэд харжээ.

Ямартай ч Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Гацууртын ордод төр 20 хувийг эзэмшихийг дэмжлээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан