Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.Батсуурь Таван толгойг яаж 854 тэрбум төгрөгийн өртэй болгосон бэ?


Таван толгой гэж харахад ойрхон хэрнээ хазахад хол орд бий болчихлоо. Анх иргэн бүрд сая төгрөгийн хувьцаа өгөхөөр тийм баялагтай орд хэмээн бахархаж байсан бол одоо дампуурсан, өрөнд баригдсан газар боллоо. Сүүлийн үед “Эрдэнэс Таван толгой” компанийг 854 тэрбум төгрөгийн өртэй болсон гэж муучилж, чичилж байна. Гэсэн ч хэн ийм байдалд хүргэв гэдэгт хэний ч нэр дурдагдсангүй. “Төр” гэж хоосон цуурай руу орилсоор байна. Таван толгой анхнаасаа мордохын хазгай гэгчээр буруу менежменттэй явж ирсэн. Гэхдээ засах боломж байхад засаагүй, өрийн сүлжээнээс гаргах боломж байхад гаргаагүй нэгэн эрхэм энэ бүхний ард чимээгүйхэн нуугдаж сууна.

 
2012 онд энд “эзэн” сууснаасаа хойш “Чалко”-гийн өрөөс огтхон ч хугаслаагүйн дээр компанийн үйл ажиллагааны зардалд өөр бусад газруудаас нэмж нэлээдгүй өр тавьсан нь хүүтэйгээ нийлээд 850 тэрбум төгрөг.

 Тэр хүн бол “Чалко”-гийн өрийг дарна, Таван толгойг ашигтай ажиллуулна гэж амалж “Эрдэнэс Таван толгой” компанийн захирлаар томилогдсон Я.Батсуурь. Анх Я.Батсуурь энэ компанийн захирлаар томилогдоход манайх “Чалко”-д 168 сая долларын л өртэй байсан. Гэтэл 2014 оны гуравдугаар улирлын тайлангаар яагаад 854 тэрбум төгрөгимйн өртэй болсон бэ гэдэг аргагүй анхаарал татна. Түүнийг анх энэ ажлыг авахад нүүрс тонн тутам нь 70 доллар байсан. Тэр үед Я.Батсуурь “нүүрсний үнэ бага байна” гэж нүүрсээ олборлохгүй хүлээсээр нөхцөл байдлыг улам дордуулсан  байна. Я.Батсуурийг зах зээлийн судалгаа хийхгүй, үнэ өснө гэж хүлээж суух зуур нүүрсний үнэ 70 доллараас 56, 36, 38 доллар бүр сүүлдээ 28 доллар хүртлээ навс уналаа. Гайхалтай нь 2012 онд энд “эзэн” сууснаасаа хойш “Чалко”-гийн өрөөс огтхон ч хугаслаагүйн дээр компанийн үйл ажиллагааны зардалд өөр бусад газруудаас нэмж нэлээдгүй өр тавьсан нь хүүтэйгээ нийлээд 850 тэрбум төгрөг. Анх Я.Батсуурийг очиход өрийн хэмжээ 168 сая  доллар байсан бол өнөөдөр даруй тав дахин нэмэгджээ. Тэрбээр өөрийн эрх мэдлийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2012 онд 200 сая доллар, арилжааны банкуудаас 2013 онд 65 сая доллар, 2014 онд 42.4 сая доллар, нийт 657.4 сая ам.долларын зээл авсан байна. Банкуудыг задалж харвал, Худалдаа хөгжлийн банкинд 33 сая доллар, ХААН банкинд 34.4 сая доллар, Хасбанкинд 3.9 сая ам.долларын өртэй болжээ. Ийм өрийн сүлжээ үүсгэж байх хугацаанд нь “Чалко”-д өгөх мөнгөний хүү 35 сая доллараар нэмэгдсэн гээд бод.

 
Хамгийн сайныг нь сорчилж олборлоод одоо чанар муутай нь үлдсэн хэрэг. Энэ муу чанартай нүүрсээрээ өөрийнхөө муу ажилласан балгийг таглаж, нүүрээ ширлэн сууж байна даа, Я.Батсуурь гэгч.

Ингэж өрөнд баригдаж, өтөнд идүүлэхгүй байх боломж байсан уу гэвэл Я.Батсуурь “үгүй” гэнэ. Харин учир мэдэх хүмүүс “мэдээж, байсан” гэж халаглаж байна. Анх Таван толгойгоос сайн чанарын нүүрс олборлож байх үед тонн тутмыг нь 70 доллараар гаргаад байсан бол “Чалко”-гийн өрөөс бага ч гэсэн хасагдаж, хүү нь ч арай дөнгүүр тусах нь мэдээж. Гэтэл тэнгэр лүү харж хүлээсээр өтөнд идүүлэв. Манай нүүрсний үнэ зөвхөн Хятадаас шалтгаалдаггүй. Хятадууд манай нүүрсийг ган, төмрийн хүдрийн үйлдвэртээ хэрэглэдэг тул дэлхийн зах зээл дээр ган, төмрийн хүдрийн хэрэглээ буурснаас хятадууд нүүрс худалдаж авах нь багассан. “Эрдэнэс таван толгой”-н тэжээсэн, Я.Батсуурийн доороо авсан тэр олон дарга, зөвлөхүүд энэ эрсдлийг олж харж, зөв шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Я.Батсуурь энэ алдаагаа далдлахын тулд “Таван толгойн нүүрс чанартай муутайгаас худалдаж авахгүй байна” гэсэн мессеж эрчимтэй тараасан билээ. Би ч үүнд итгэж явлаа. Гэтэл ачир дээрээ Таван толгой муу нүүрс гаргаж, үнэ цэнэгүй болсны “гавъяа” Я.Батсуурьтай холбогдож байна. Нүүрний ордыг олборлоход эхлээд сайн, дараа нь боломжийн чанартай, дараа нь муу нүүрс гэсэн үеүд ээлжилдэг байна. Харин Я.Батсуурь сайн, муу нүүрсийг холиод боломжийн чанартай нүүрс болгож зарах ёстой байтал хамгийн сайныг нь сорчилж олборлоод одоо чанар муутай нь үлдсэн хэрэг. Энэ муу чанартай нүүрсээрээ өөрийнхөө муу ажилласан балгийг таглаж, нүүрээ ширлэн сууж байна даа, Я.Батсуурь гэгч.

Өнөөдөр Таван толгойн орд өрөнд баригдаж, иргэдийн хувьцаа бараг л хоосон цаас болсны хариуцлагыг хэн нэгэн үүрэх ёстой. Тэр дундаа ажлыг хариуцаж, амлалт өгсөн хүн нь. Буух эзэн нь өөрөө, буцах хаяг нь Я.Батсуурь гэдэг нэр дээр байгаа“Эрдэнэс Таван толгой”-н үнэгүйдлийн хариуг хэн ч нэхэхгүй гэж эндүүрч яваа бололтой. Төрийн мөнгө, ард иргэдийн хөрөнгө дээр найрлачихаад, ажлыг нь унагачихаад дуу аялаад яваад өгөх боломж хэрхэвч өгч болохгүй.

Т.Гэрэл Эх сурвалж: Zindaa.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан