Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ноён уул, Ч.Сайханбилэгийн “Сувгийг сольж” магадгүй болчихлоо шүү


“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний өлсгөлөн зарлагсдыг цэрэг, цагдаагийн хүчээр тараасан нь өнөөдрийн гол дуулиан байлаа.
Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн дөнгөж өнгөрөөд ажил алба цуглаж, хүмүүсийн золголт шинэлгээний сайхан сэтгэгдэл намдаж амжаагүй байхад цэрэг цагдаа, хуягт машин болж сүржигнэсэн энэ үйл явдал олны анхаарлыг эрхгүй татаж, хэн яагаад, яав, юу болов, одоо яах бол... гэсэн асуултад хариу нэхэж байна.

Хэн....Энэ асуултад яах аргагүй Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг гэсэн хариу таараад болдоггүй. Дотоодын ийм үймээн самуун гэдэггүй юм гэхэд өлсгөлөн, жагсаал, цуглаан зэргийг тараахад мэдээж дотоодын цэрэг л ажил үүрэг гүйцэтгэнэ. Энэ албыг Н.Алтанхуягийн Засгийн газар  татан буулгасан ч өнөө дахин сэргээхээр шийдвэрлэсэн.

Хариуцсан сайд нь Д.Дорлигжав. Гэхдээ цагаан сарын өмнөхөн энэ хүний ар гэрт нь гачигдал тохиогоод, хөөрхий юун өлсгөлөн, жагсаал, Ноён уул, ашигт малтмал гээд явж байсан. Чухамдаа тээр тэнд байгаа Ноён уул байтугай, ар гэр дэх ганц харж байсан уул хайрхан охин нь эндээд өлсөгчдийг тараахтай мантай явж байсан нь үнэн.

Байлаа гээд ч тэр хүн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн тушаал шийдвэргүйгээр цэрэг цагдаа хөдөлгөхгүй нь мэдээж. Тэгэхээр энэ шийдвэр тушаалыг Ч.Сайханбилэгээс өөр хэн ч гаргаагүй, Хуульзүйн дэд сайд, ЦЕГ-ын дарга нарын гардан гүйцэтгэсэн ажил болж таараад байна.

Яагаад.... Мэдээж, Ерөнхий сайдын суудалд заларч, Засгийн газрын тэргүүний тамга дөнгөж бариад байгаа Ч.Сайханбилэгийн “Сувгаа солилгүй....” мандан бадрахын эхлэл дээр ингэж хоолой дээр тээглэсэн яс шиг....хэдэн хүн өлсгөлөн зарлаад сууж байх нь үнэхээр зүйд нийцэхгүй байж. Аль муугаар хэлүүлж байсан Н.Алтанхуягийн засаглалын үед ч ийм өлсгөлөн гараагүй юм чинь. Ийм л болохоор эрхэм залуу сайд Ч.Сайханбилэг “Сувгаа сольчих”-оос нь өмнө амжаад дараад авах гэсэн нь энэ. Нэг нүүдлийн цаадахыг харж чадахгүй балчир хүүхдийн гэнэн томоогүй явдал гэхээс яахав.

Уг нь.... Залуу хүн алдахгүй байна гэж юу байхав. Гэхдээ билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн болж байхад Ч.Сайханбилэг өлсгөлөн зарлагсдын тэргүүн Цэрэннадмидын хэлснээр “Хар тэрэгтэйгээ хажуугаар давхиж өнгөрөөд л байх юм” гэлгүй тэдэн дээр очоод уулзаж ярьж байх нь Засгийн газрын тэргүүнд ичмээр санагдаад байвал төлөөлөгчдийг нь дуудаж уулзаад ярьж хөөрөөд асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаа яриад учир зүйгээ танилцуулаад өлсгөлөнг нь буулгачихаж болох байлаа. Харамсалтай нь “Сувгаа сольдоггүй” энэ гэнэн залууд ийм монгол ухаан байсангүй. Энэ хүнд Монгол төрийн, засгийн тэргүүний ухаан бүү хэл, зүгээр л монгол эцэг, эх хүний ухаан байхгүй юм байна.

Яав...юу болов... Юутай ч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад байсан долоон хүнийг “эмнэлэг хүргэж, эрүүл мэндийг нь анхаарах”-аар шөнийн 23,00 цагаас 00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг бүрэн бүрэлдхүүнээрээ хаалт бамбай, хуяг дуулгаа өмсөн байлдааны бэлэн байдалд хөдлөн очсон юм байна. Тэднийг ямар нэгэн эрсдэлд орчих вий хэмээн Тусгай тасгийнхан ч бас хамт очиж. Ойр орчмын бүхийл замын хөдөлгөөнийг хааж, жолооч зорчигдыг айлган сүржигнэж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар өлсгөлөн зарлагсдыг эмнэлэг рүү тээж хүргэхээр БТР буюу байлдааны хуягт машин бас очсон гээд зураг хөрөг нь интернетээр тарж. Албаныхан болохоор үүнийг зүгээр л гудамжаар явж байсан хуягт машины зургийг тавьчихсан гэж няцааж байна. Хөөрхий байлдааны хуягт машины жолооч нь шинэлгээгээр, өөрийн  унаагаараа явж байсныг ашигч зарим нь интернетэд тавиад худал мэдээлэл тараасан байж ч болох.

Одоо яах бол...Үйл явдал ч яахав болоод өнгөрч.....Одоо харин цааш хэрхэн өрнөх бол... Мэдээж Ч.Сайханбилэгийн “суваг солигддоггүй” юм гэхэд дүрс нь нэлээд бүдгэрч, бүрсийн жирэлзлээ л  дээ.
Үүнийг хэн хэрхэн ашиглах бол. Хамгийн түрүүнээ, өнөөх хэрүүлч МАН. Угаасаа мулгуу, газрын наймаанаас өөр юу ч мэдэхгүй даргатай энэ намынхан хэрүүл хийх үндэслэлээ ч олохгүй. Гэхдээ Ч.Сайханбидэгийг огцруулъя, энэ тэр гэж баахан сүржигнэнэ. Угийн албан тушаал, мөнгөнд  дуртай болохоороо, хамтарч мөнгө идэж байгаа юм чинь гээд  огцруулахгүй ч байж мэдэх. Гэхдээ сонгуулиар бөөн аян шалтаг болгож сүржигнэнэ.

2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг сөхнө. АН-ынхан дандаа ингэж будлиан үймээн дэгдээдэг гэж ярина. Манай нам байгаагүй бол, С.Баяр байгаагүй бол 2008 онд үүнээс ч дор юм болох байсан юм байна гэж ярина. Гээд тэд нэг их амжилтад хүрэхгүй....

Энэ дундаас хамгийн их хожих нам бол МАХН. Н.Энхбаяр бол М.Энхболд биш, түүнээс арай илүү ухаантай, гаргалгаа сайтай толгой. Харж л байгаарай, Солонгосоос ирээд хоёрхон хоноод буцахын зуур л Н.Алтанхуягийн Засгийн газрыг  хөмөрчихөөд явсан толгой өнөөдөр энэ дундаас өөрийн нүүдлийг аль хэдийнээ хэд хэдэн хувилбараар олоод харчихсан байгаа.
Гэхдээ түүнийгээ өнөөдөр ашиглахгүй.........Харин 2016 оны сонгуулиар ашиглана. Тэр нь АН, МАН хоёрт хоёуланд  нь халуун чулуу долоолгох вий дээ, харж л байгаарай.

0 Сэтгэгдэл
Сайханбилэгийн сувагийг МАН-тай нь хамт солих хэрэгтэй
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ "МОСКВАД БАЙГАА МОНГОЛ" ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99804935 , 98682425 , 99948455
minii eh oron, uul us gazar shoroo, mongol hun mongol uls, uvug deedsiin min bidend uldeesen gazar shoroo uul us bayalgiig ene 3 namiinhan, Enkhbayar Elbegdorj M.Enkhbold bas bus hunii suguuded duraar zohitsuul zartsuul gej hen doroi uhaand suulgaa ve? etseg eh ni bish l bailtai! Ur ni ulddeg horvood uhaantai amidraasai
minii eh oron gazar shoroo uul us mongol hun mongol uls ene 3 namiin, Enkhbayar Enkhbold Elbegdorj geh met bas bus humuus ed nariin dundaa hayaltsdag bulaalddag togloom chiher buram yum shuu geed hen doroi uhamsart ni suulgachihsiin be? etseg eh ni bish l bailtai! Ur ni ulddeg horvood zuv l amidraasai daa
hog hend itgeh ve
hog hend itgeh ve
hog hend itgeh ve
за даа, энэ ч харин үнэн шүү
Хамгийн их уншсан