Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москвагийн төвд элитүүдийн казино илрүүлжээ

ОХУ-ын Дотоод явдлын яамны мэдээлснээр Москвагийн төвд хувийн хамгаалалтын албатай, ажиглалтын камертай долоон өрөө байранд ажиллаж байсан нууц казиног илрүүлсэн байна.

Хууль сахиулагчид тэнд 20 хүнийг баривчлан саатуулжээ. Тэнд хөзрийн дөрвөн ширээ, автомат тоглоом 20, хөзөр, түншүүдийн тухай мэдээлэл бүхий архив олж хураасан байна.

Урьдчилсан байдлаар энэ казино сардаа 50 сая рублийн орлоготой ажилладаг гэжээ.
Москва хотын төвд нууцаар ажилладаг энэ казинод жинхэнэ элитүүд ирж үйлчлүүлдэг байна.
2015 он гарахын өмнөхөн хууль сахиулагчид Москвагийн төвд элитүүдэд зориулсан уншлагын танхим нэрийн дор ажиллаж байсан бас нэг нууц казиног илрүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
goe huuhen odtoi odor
Хамгийн их уншсан