Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн махчин нь ч бас монголчууд биш юм байна


Британийн The Economist  хэвлэл дэлхий дахины махны хэрэглээний талаар судалгаа гаргаж үүндээ аль улсад ямар төрлийн мах илүү хэрэглэдэг, түүгээрээ дэлхийд хэддүгээрт жагсдагийг гаргажээ. Энд үхэр, гахай, шувуу, хонь болон бусад төрлийн махыг авч үзсэн байна. Манай гаригийн 177 орныг жагсаан үзэхэд бүх төрлийн мах хамгийн их хэрэглэдэг орноор Люксембург шалгарч эндхийн иргэд хамгийн их махчин гэнэ. Энд нэг хүн жилдээ 136,5 кг мах иддэг гэнэ. 500 гаруйхан мянган хүнтэй энэ жижиг орны нэг хүн жилд 43,8 кг үхрийн, 45,5 кг гахайн, 39,8 кг тахианы, 1,7 кг хонины мах, бусад төрлийн 5,8 кг мах иддэг гэсэн судалгаа гарсан байна.
Хоёрдугаар байрт жагссан Америкчууд арай бага, жилдээ  125,4 кг мах иддэг гэнэ. Люксенбургчуудээс ялгаатай нь америкчууд тахианы мах арай илүү, жилдээ 51,8 кг-ыг иддэг байна.
Гэхдээ тахианы мах хэрэглэдгээрээ бол Израиль 67,9, Антигуа болон Барбадо 58, Сент-Люсиягийн нэг хүн жилд 56,9 кг тахианы мах иддэгийг гүйцэхгүй л дээ.
Гуравдугаар орох махчингууд бол Австраличууд. Эндхийн нэг иргэн жилд 121,2 кг мах хэрэглэдэг байна.
Манай умард хөрш оросууд жилдээ 60,3 кг мах иддэг, гэхдээ  тахианы мах голлож 22,1 кг иддэг гэнэ. Харин өмнөд хөрш хятадууд болохоор 54,1 кг мах иддэгээрээ 66 дугаар байрт жагсчээ.
Гахайн мах хамгийн их иддэгээрээ Австричууд орж байна. Нийт махны хэрэглээгээрээ 7 дугаарт жагсдаг энэ орны нэг иргэн жилд гахайн махаар хийсэн 66 кг хоол иддэгээрээ ингэж тэргүүлж байгаа нь энэ. Гахайн маханд дуртай улсуудын тоонд Шинэ Зеланд 60,9, Герман 55,6 кг-ыг хэрэглэж эхний байруудыг удаалж байна.
Хонины махны хэрэглээгээр Монголчуудыг гүйцэх ард түмэн үгүй гэж энд гарчээ. Монгол хүн жилд 40,7 кг хонины мах иддэг гэсэн байна. Монголчууд гахай, тахианы мах тун бага иддэг. Ингээд махны нийт хэрэглээгээрээ монгол хүн 47 дугаар байрт орсон байна.
Хонины махны хэрэглээгээр манай дараа Исландын нэг иргэн 24,7, Шинэ Зеланд 23,1 кг мах иддэгэрээ оржээ.
Манай дэлхий дээр  мах хамгийн бага хэрэглэдэг улс орноор Энэтхэг тодорчээ. Эндэхийн нэг иргэн жилдээ ердөө л 3,2 кг мах иддэг байна. Энэ нь ихэвчлэн үхрийн мах л гэнэ. Эдний өмнө Бангладеш 4 кг, Ардчилсан Конго улс 4,7 кг мах иддэгээрээ оржээ.
Судлаачдын дүгнэлтээр бүхэлд нь авч үзвэл манай гаригийн хүн амын махны хэрэглээ жилээс жилд өссөөр байгаа гэнэ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан судалгаагаар 50 жилийн өмнө манай гаригийн махны хэрэглээ 70 сая тонн байсан бол 2007 онд энэ үзүүлэлт хэдийнээ 268 сая тоннд хүрчээ. Манай дэлхийн нэг хүн 1961 онд 22 кг мах идэж байсан бол өнөөдөр 40 кг-аас илүү гарсан байна.

0 Сэтгэгдэл
Маханд дургуй хун ховор доо , хонины махаа сайн идэж бай Монголчуудаа , манайх шиг эруул махтай улс ховор шуу .
Маханд дургуй хун ховор доо , хонины махаа сайн идэж бай Монголчуудаа , манайх шиг эруул махтай улс ховор шуу .
manakhiikhanmakh iddeg bolkhooroo chadal khvchtei baidag gesen khudlaa bolloo
Ард түмнээ өлсгөлөнгөөс аврах гэж Индра Гандийн үед үхрийг хэт шүтэхийг хязгаарласан юм
Мах үнэтэй учраас л идддэггүй юм. Хэрэв манайх шиг хямд байсан бол бүгд уралдаад иднэ. Гадныхныг дууриаж хоонины махаа ад үзээд байвал өвчнөөсөө салахгүй дээ. Өөхтэй мах иддэг бол таргалах аюул зүрх судасны өвчингүй байх болно. Өвөг дээдсийн сургаалиа мартсан бид одоо өвчинд баригдаж таргалж үхэж байна.
энэтхэг үхэр идэлгүй яадгийн зөндөө гадаад ресторан байхад монгол 1 орно тодорхой
Ард түмнээ өлсгөлөнгөөс аврах гэж Индра Гандийн үед үхрийг хэт шүтэхийг хязгаарласан юм
энэтхэг үхэр идэлгүй яадгийн зөндөө гадаад ресторан байхад монгол 1 орно тодорхой
энэтхэг үхэр идэлгүй яадгийн зөндөө гадаад ресторан байхад монгол 1 орно тодорхой
Бид нар 1-рт л орох ёстой доо худлаа судалгаа байна
zuvhun hindu shashintai humuus ni iddeh tseertei yumaa. gehdee ihenh ni ene shashniig shutdeg yum bugd bish.
ядуучууд хулгайгаар иднэ баячууд мөнгөөр иддэг шүү дээ
ЭНЭТХЭГЧҮҮД ЕРӨӨСӨӨ ҮХРИЙН МАХ ИДДЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ ЯГ ЭНЭ ХЭСЭГ ДЭЭР БУРУУ ОРЧУУЛСАН БАЙХ
zuvhun hindu shashintai humuus ni iddeh tseertei yumaa. gehdee ihenh ni ene shashniig shutdeg yum bugd bish.
ядуучууд хулгайгаар иднэ баячууд мөнгөөр иддэг шүү дээ
Хамгийн их уншсан