Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эгдүүтэй энэ коала машин хулгайлах гэв үү


Австралийн нэгэн мужийн 15 настай жаал хүү аавынхаа Land Rover машин дотор жолооны ард  энэ эгдүүтэй коалаг суулган саврыг нь жолоон дээр тавиад амжиж хэдэн зураг дарсан байна.

Коала ч элдэв эсэргүүцэл үзүүлэлгүй тэвчин сууж үнэхээр л машин асаагаад явах гэж байгаа юм шиг дүр үзүүлжээ.
Жаал хүү, коала хоёрын фото үзүүлбэр ахмжилттай, бас найрсгаар өндөрлөж хүү машины хаалга онгойлгон өгөхөд коала зам мөрөө хөөжээ.

Жаал хүүгийн аав нь багахан газартай тэндээ хонины аж ахуй эрхэлдэг нэгэн гэнэ. Хүүг энэ зургуудаа үзүүлэхэд гэрийнхэн нь нүдэндээ ч итгэхгүй байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Энэ тэгээд юу нь сонирхолтой нь мэдээ вэ? Тэр амьтан машин жолоодоод явсан юм байх гээд сонирхсон чинь тийм биш бололтой.
Хамгийн их уншсан