Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хонда” компани захирлаа солилоо

Японы томоохон машин үйлдвэрлэгчдийн нэг “Хонда” компани Ерөнхийлөгч Таканобу Итог гүйцэтгэх захирал Такахиро Хачигогийн хамт өөрчилжээ. Агаарын дэрний ажиллагаанаас болж тус компани зах зээлд нийлүүлсэн хэдэн сая машинаа буцаан татахаар болоод буй. Хондагийн хэд хэдэн машин осолд өртөх үеэр агаарын дэр нь ажиллаагүйн улмаас таван хүн нас барж, цөөнгүй хүн бэртэж гэмтсэн юм.  Ийнхүү зах зээлээс машинаа буцаан татсанаар өнгөрсөн жилийн гуравдугаар улирлын орлого нь огцом буурсны дараа “Хонда” компанийнхаа менежментэд нэлээд өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Хариуцлага хүлээн суудлаасаа огцорсон компанийн ерөнхийлөгч Т.Ито 1978 онд компанидаа инженерээр ажилд орж байжээ. Тэрээр 2007 оноос компаниа толгойлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан