Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралийн Ерөнхий сайдад зориулан зоос цуглуулж байна

Австралийн Ерөнхий сайд Тони Эбботод зориулан Индонезийн ард иргэд зоос цуглуулж эхэлжээ. Тэд зоосон мөнгө цуглуулсаар нэг тэрбум австрали доллар босгох зорилготой байгаа юм. 2004 оны цунамигийн дараа Австрали улс Индонезийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд нэг тэрбум доллар хандивлаж байсан юм. Хэрэв Австралийн Ерөнхий сайд Тони Эббот болчимгүй үгнээсээ болж индонезичуудын дургүйцлийг төрүүлээгүй бол энэ мөнгийг эргүүлж өгөх тухай яриа гарахгүй байв.
Австралийн хоёр иргэн хар тамхины хэргээр Индонезид цаазаар авах ял сонссоны дараа Тони Эббот иргэнээ өмгөөлж мэдэгдэл хийхдээ арваад жилийн өмнө 200 мянган хүний аминд хүрсэн гамшиг зовлон тохиолдоод байх хүнд үед австраличууд хэрхэн тусалж байсныг санах ёстой гэж хэлсэн юм. Энэ мэдэгдлийн дараа “Австралид зоос цуглуулъя” гэдэг кампани Индонезийн олон нийтийн сүлжээгээр идэвхтэй өрнөж, өнгөрсөн долоо хоногт гэхэд ийм хаштаг ашигласан сэтгэгдэл 65 мянган хүн бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан