Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын нисэх Азид тавдугаарт жагсчээ

Монгол Улсын Ерөн­хийлөгч Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ОУИНБ) Зөвлөлийн ерөн­хийлөгч Роберто Кобе Гонза­лесийг Монгол Улсад ажлын айлчлал хийж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөн­хийлөгч Ц.Эл­бэг­дорж ОУИНБ-ын Зөвлөлийн Ерөн­хийлөгчийн Монгол Улсад айлчилж буйд нь талархал илэрхийлэн тавтай морилохыг хүслээ. Дараа нь ноён Р.К.Гонзалес айлчла­лаа Ерөнхийлөгчид танилцууллаа. Тэ­рээр хэлэхдээ “ОУИНБ-ийн зөвлөлийн Ерөн­хийлөгчийн хувьд гишүүн орнуудынхаа харьяалах салбарын үйл ажиллагаатай танилцаж байна. Бид нислэгийн аюулгүй ажиллагааны чиглэлээр олон улсын байгууллагаас хийгдсэн аудитын хоёр шалгалтын үр дүнтэй биечлэн танилцахаар ирсэн. Энэ нь нэг талаас Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагаанд томоохон шалгалт хийж буй. Нөгөө талаас, Монголын иргэний агаарын тээврийн салбарын гадаад, дотоод нэр хүнд өсч байгаатай холбогдуулж хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Олон улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ дэлхийн дунджаар 57 хувьтай. Харин Монгол Улс хоёр удаагийн аудитын шалгалтын нийлбэр дүнгээр 88 оноо авсан нь дэлхийн хэмжээнд 15-дугаар байрт, Азидаа эхний тавдугаар жагсаад байна. Энэ нь Монгол Улс амжилттай байгаагийн илрэл, цаашид энэ амжилтаа буруулахгүй байхыг хичээх хэрэгтэй” хэмээв.    

Уулзалтын төгсгөлд Мон­гол Улсын Ерөнхийлөгч Монголын иргэний агаарын тээврийн салбар олон улсад сайн үнэлгээ авч байгаад сэт­гэл өндөр байгаагаа хэ­лээд шинээр нисэх буудал барих, үйлчилгээ, аюулгүй ажиллагаандаа илүү ахиц гарган ажиллах ёстойг онцлов. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберто Кобе Гонзалесийн ОУИНБ болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Найрамдал” медалиар шагналаа. 

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан