Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Экс Ерөнхий сайдыг АТГ шалгаж эхэлсэн гэв


“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг баривчиллаа гэсэн дуулиан намдаж амжаагүй байхад авлига, баривчилгаа, АТГ-тай холбоотой бас нэг мэдээлэл тарж эхэллээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Түүнийг орон сууцжуулах хөтөлбөр, найман хувийн зээл, 888 төсөл, аймгийн төвүүдийг  нийслэлтэй холбосон авто зам, Нүүрс хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан