Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчууд Монголыг шилдгээр тодруулжээ

Монгол улс АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорацын анхны шагнал болох “Шилдэг орон”-оор шалгарчээ. Монгол Улсад хамгийн хэрэгцээтэй байгаа төслүүдийг ард иргэдээр хэлэлцүүлснээр эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, цэвэр агаар, авто зам, бүртгэлийн чиглэлээр Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээ эхлээд гурван жил өнгөрч буй. 285 сая ам.долларын төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын жирийн иргэд газартай, өмчтэй болж, малчид нь өөрийн бэлчээртэй, худагтай, мал аж ахуйгаа эрчимжүүлэх оюуны баялагтай болж, мянга мянган залуу мэргэжил эзэмшин ирээдүйдээ итгэлтэй болж, хотын иргэд цэвэр орчны төлөө хувь нэмрээ оруулж, авто замын ажил ундарч, эрүүл Монгол хүний төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэж байна.
Хамтран хийж буй энэ ажил амжилттай хэрэгжиж байгаагийн зэрэгцээ монголчууд ажил хэрэгч, хариуцлагатай юм байна гэдгийн жишээг дэлхий нийтэд харуулж чадсан хэмээн Мянганы сорилтын сангийнхан ёслолын ажиллагааны үеэр онцлон дурдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан