Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн ерөнхий хороо Москвад үзэсгэлэн гаргажээ


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, ОХУ-ын Сонгуулийн төв хороотой хамтран оросын нийслэл Москва хотноо “Зэвсэг нэгтэй ахан дүүсээс ардчиллын ахан дүүс боллоо” гэдэг үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд 1911 онд Монгол Улс Манжийн дарлалаас ангижирсан үеэс Орос-Монгол улсын харилцаа хамтын ажиллагааны тухай үзмэрүүдийг дэлгэсэн байна.


Энд монголын эд ахуйн зүйл, гэр, монгол гутал, эсгий эдлэл, гаанс, айргийн хул, хөгжмийн зэмсэг, морин хуур, төрөл бүрийн зэвсэг, цэргийн дүрэмт хувцас зэргийг дэлгэн тавьсан байна.
    
Үүний зэрэгцээ Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өмнө гарч байгаа энэ үзэсгэлэнд Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын ганц холбоотон байсан Монголчуудын их ялалтад оруулсан хувь нэмэртэй холбоотой материалуудыг дэлгэжээ.

Үзэсгэлэн зохион байгуулахад ОХУ-ын Гадаад хэргийн яам, Соёлын яам, БХЯ, ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ, Монголын Сонгуулийн ерөнхий хороо дэмжлэг үзүүлжээ.




       





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан