Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос шинэ балластик пуужин бүтээж байна

БНАСАУ усан доогуур шумбагч хөлгөөс харвахад зориулсан шинэ балластик пуужин бүтээж байгаа нь зөвхөн Дорнод Азийн орнуудад төдийгүй АНУ-д аюул учруулах зэвсэг гэж японы Киодо агентлаг мэдээллээ. Үүний зэрэгцээ Пеньян бас газар дээрх байгууламжаас хөөргөх шинэ балластик пуужин бүтээж байгаа гэдэг ч үүнийг албан ёсоор батлаагүй байна.
Манай улс ямар ч дайн, тэр дундаа цөмийн дайнд бэлэн байна гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун саяхан мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан