Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ дуудсаны төлөө Н.Энхбаяр гүйж очихгүй

Авлигатай тэмцэх газар өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт зарлан дуудах хуудас хүргүүлж, гарын үсэг зуруулах зорилгоор хоёр ажилтнаа явуулжээ. Гэвч түүнд нь ямар шалтгаан, үндэслэлээр дуудаж байгааг дурдаагүй байсан тул Н.Энхбаяр асууж тодруулсан байна. Үүрэг хүлээсэн хоёр ажилтан мэдэхгүй байсан уу, хэлэхийг хүсээгүй юу ямартай ч дуудагдсан учрыг тайлбарлаагүй нь бага зэрэг маргаан үүсгэсэн бололтой. Болсон хэрэг явдлыг тайлбарлан ярьсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн хэлснээр хоёр ажилтанд хүч түрэмгийлсэн, дайрч улайрсан шинж байгаагүй аж. Гэхдээ л хуулийн нэрийн өмнөөс ямар ч иргэнийг дуудан ирүүлэх болсон шалтгаанаа цагдаа, шүүх, прокурор, Авлигатай тэмцэх алба гээд бүгд л ялгаагүй ойлгомжтой хэлэх үүрэгтэй билээ. Энэ удаад АТГ ажлаа дутуу хийсэн нь олон нийтэд буруу ойлголт төрүүлэв бололтой.
Өчигдөр үдийн алдад болсон явдлыг зарим хэвлэлээр балмад явдал давтагдаж, АТГ-ынхан хэрээс хэтэрч байна гэхчлэн тайлбарласан. Мөн өнөөдөр намын нөхөд нь “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн байсан хүнд ингэж хандаж байгаа юм чинь түүний цаана энгийн иргэдэд хуулийн байгууллага яаж ханддаг нь ойлгомжтой” хэмээн тайлбарлаж эхэллээ. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүйтэй адил хууль сахиулах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн бол Н.Энхбаяр дахин олон нийтийн анхааралд орохгүй байсан болов уу. Ц.Шаравдорж тэргүүтэй намын нөхөд нь “Улсын их өрийг тэглэсэн ачтай хүнийг элдвээр гоочилж байгаа хэрнээ Ц.Элбэгдорж улсад 35 тэрбум төгрөгийн татварын өртэй америк хүнийг өршөөж байдаг, ариун явдал уу” хэмээн ам асуулаа. Мөн Н.Энхбаярт холбогдох өмнөх хэргүүд бүгд хаагдаж, цэгцэрсэн байхад дахин зохиомол хэрэг үүсгэж, татах нь гэж хардаж буйгаа ч нуусангүй. Үнэндээ АТГ-ынхан Н.Энхбаярыг хэрэгт буруутгаж байцаалт авах уу, өөр хэрэгт гэрчээр дуудаж тодруулга хийх үү гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна. Албан ёсны эх сурвалж болох АТГ ч үүнд хариу өгөхөөс татгалзаж буй юм.
Н.Энхбаяр өнөөдөр АТГ-т очихгүй бололтой. Учир нь, тэр өчигдөр хэлсэн тайлбартаа “Хуульчтайгаа ярьж байж шийдье, одоо хуульч маань хөдөө яваад эзгүй байна” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, хуульч эргэж ирэх хүртэл Н.Энхбаяр АТГ-ын зарлан дуудсаны дагуу очихгүй аж. Харин тэр 15 цагт намдаа шинээр элсэх 350 хүнд батламж гардуулах ёслолд оролцох төлөвлөгөөтэй гэж байлаа.

0 Сэтгэгдэл
Хуулийг уландаа гишгэдэг Энхбаяр иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй, очихгүй гэнэ дээ
Enh bayaraa chi yamar ih nugel uildsenee oilgoj baina uu? TV9 tylyvizee chi gandand ni butsaaj ogohgui bol chamaig burhan shiitgej baina shuu dee? shorondoo suuchihaa.
одоо бол солонгос оймсны реоламд тоглоно гэнэ шүү цаад Энхбаяр чинь
Хамгийн их уншсан