Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу эмэгтэйчүүд нэгдэж нийгмийн бэрхшээлийг сөрнө

Маргааш буюу 28-ны өдөр “Залуу эмэгтэйчүүд ба хөгжил” сэдэвтэй форум зохион байгуулах гэж байна. Зургаа дахь жилдээ болж буй форумаар нийгмийн болон хүний хөгжил, түүний салшгүй хэсэг болох соёлын хандлага, соёл түгээгч арга хэрэгсэл, боловсрол, хөдөлмөрийн зах зээл гэсэн нийгмийн суурь ойлголтуудыг залуу эмэгтэйчүүдийн өнцгөөс хөндөж, шийдэл эрхэлхийлэх аж. Түүнчлэн тулгарсан бэрхшээл, хүндрэл, түүнийг шийдвэрлэж даван туулсан бодит амьдралын туршлагаас хуваалцах боломж ч бүрдэх гэнэ.
Соёлын тогтолцооны тухайд гэхэд л залуу эмэгтэйчүүдийн хөгжилд тушаа болж буй бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд  соёл түгээгч орчин үеийн хамгийн хүчтэй арга хэрэгсэл болох сошиал медиаг өөрсдийн хөгжлийн түлхүүр болгон ашиглах боломжийн талаар ярилцах боломжтой. Форум зохион байгуулагчид нь залуу эмэгтэй бидэнд аюулгүй, ээлтэй орчинд чөлөөтэй хөгжиж, өөртөө итгэлтэй, хүчтэй, хариуцлагатай, бүтээлч бие хүн, идэвхтэй иргэн болж төлөвшихөд нийгэм болон соёлын ямар ч бэрхшээл тулгарч магадгүй. Гэвч бид хамтарвал түүнийгээ даван туулж, бугшсан сэтгэлгээ, буруу ойлголтыг өөрчилж чадна гэж итгэж буй аж. Өнгөрсөн онд 250 гаруй залуу эмэгтэй форумд нэгдсэн бол энэ жил түүнээс ч олон хүн дуу хоолой, байр сууриа илэрхийлэх гэнэ. “Бишрэлт” зочид буудалд маргааш болох арга хэмжээг залуусын иргэний нийгмийн 16 байгуулага хамтран зохион байгуулж буй Форумд нэгдэх хүсэлтэй иргэд, бүсгүйчүүдийг 7011-0355 утсанд бүртгэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан