Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхнэр нөхрөө мэхлэхийг Өмнөд Солонгос зөвшөөрлөө


Гэр бүлээс гадуур харьцаанд орж, эхнэр нөхрөө мэхлэхийг Өмнөд Солонгос гэмт хэрэгт тооцон 1953 оноос эрүүгийн хариуцлага ногдуулж иржээ. 2008 оноос хойш гэхэд л ийм хэргийн төлөө 5,5 мянган хүнийг хоёр жилээр шоронд хорих ялаар шийтгэсэн дүн байна.
Харин дээд шүүхийн 10 хүнтэй комисс энэ хуулийг  авч үзээд энэ нь хүний хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон, тэгээд ч Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгожээ.
“Энэ нь хэвийн зүйл биш боловч төр засаг хүний хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй” гэж Дээд шүүхийн дарга Пак Хан Чол хэлсэн байна. Хуулийг хүчингүй болгох нь зүйтэй гэж Дээд шүүхийн долоон гишүүн санал өгчээ.
Гэр бүлээ мэхэлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг лалын бус шашинтай цөөхөн орны нэг нь Өмнөд Солонгос байсан юм.

0 Сэтгэгдэл
Ene deer bichsen adguus nel aldaatai bichdeg duranbek mongol ulsiig doosh hiih gee yu
Dargiinhaa ehneriig husdag bsn bi ene huuliig ni medeegui bsn.Samunim maani neg tiimerhuu yum yriad bdg bsn.Bi ter yriag ni toodoggui bsn.Unen bjee.사랑해 사무님 많이 보고싶다
СОЛОНГОС ЭРЧҮҮД ТЭГВЭЛ ЖАРГАХ ЦАГ НЬ ИРЖЭЭ
Хамгийн их уншсан