Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх долоо хоногийн цаг агаарын төлөв

1-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар , 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар  секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 14-19 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голынсав газраар 10-15 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Нийслэл Улаанбаатарт үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан