Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оскарын шагнал гардуулах үеэр Нионгогийн даашинзыг хулгайлчихаж


Америкийн кино академийн Оскар шагнал гардуулах  энэ жилийн ёслолын үеэр “12 жилийн боолчлол” киноны од, Оскарын шагналт жүжигчин Люпита Нионгогийн 150 мянган долларын үнэ бүхий даашинзыг зочид буудлын нь өрөөнөөс хулгайлсан хэрэг гарчээ.

Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр бол жүжигчнийг гараад орж ирэхийн хооронд хулгайлсан энэ даашинзад 6000 сувд шигтгэсэн байдаг гэнэ.

Нионго 2013 онд найруулагч Стив Макуины “12 жилийн боолчлол” кинонд тоглосноор нэрд гарч Оскарын шагнал хүртсэн юм. People  сэтгүүл түүнийг оны хамгийн сайхан бүсгүйгээр нэрлэж гадар хуудсан дээрээ зургийг нь нийтэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан