Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

67 жил хамт амьдарсан хос нэг өдөр таалал төгсчээ

Америкийн Калифорни мужид 67 жил хамт амьдарсан 90 настай Флойд, 89 настай Вайлет Хартвиг хоёр энэ хоёрдугаар асрын 11-ний өдөр ердөө таван цагийн зайтай нас барсан байна.
Сүүлийн жилүүдэд хоёулаа бие нь муудаж байсан болохоор тэд үхэлд бэлтгэж байсан даа гэж хүүхдүүд нь яриад нас барахынхаа өмнө тэр хоёр гар гараасаа барилцсан байсан гэжээ.
“Тэд хамтдаа явахыг хүссэн, энэ ч ёсоороо боллоо.Ээж минь бараг ухаангүй байсан  ч гэсэн аавыг өөд болсныг түүнд бид хэлсэн. Аавын шарилыг ээжийн яг дэргэд байрлуулсан, ээж минь аавын гарыг нь барьж байгаад таван цагийн дараа өөд болсон” Хартвигийн охин Донна Скартон ярьжээ.

Бүр хүүхэд байхын нэг нэгнээ мэддэг тэр хоёр 1947 оны наймдугаар сарын 16-нд гэрлэж гурван хүүхэдтэй болжээ. Одоо дөрвөн ач, 10 гучтай болоод, хөвөнгийн жижигхэн ферм эрхлэн амьдарч байжээ.

0 Сэтгэгдэл
gaihamshigtai
Aztai, buyantai 2 buurai bainaa.
SETGEL HUDLUM....
Хамгийн их уншсан