Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Баабар: Сарлаг нядлах аргачлал
"Алтан өргөө" кино наадмаар кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн дөрвөн бүтээлийг толилуулна
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хүй долоон худагт “Дүнжингарав-2015” уралдаан болж байна
Хурдан морины “Дүнжингарав-2015 “уралдаан өнөөдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болж байна. Эл уралдаанаар эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн дөрвөн насны морьд уралдана.
Эрлийз морьдын дээд насны уралдаанд 74 хурдан хүлэг уралдсанаас түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын манлай уяач Н.Дөш-Өлзийн зээрд азарга хүртлээ. Алдарт уяач Т.Батцоожийн уясан энэ азарга тус уралдаанд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байгаа нь энэ юм. Аман хүзүүнд өнгөрсөн жилийн төрийн наадамд айрагдаж байсан Орхон аймгийн уяач Бямбажаргалын хээр үрээ хурдаллаа. Түүнчлэн Увс аймгийн Зүүнговь сумын уяач Барсүрэнгийн хээр азарга, Булган аймгийн Баяннуур сумын Ч.Содномын хар үрээ, манлай уяач П.Мэндбаярын хонгор морьд айргийн тавд хурдалсан байна.

0 Сэтгэгдэл