Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын генсек Ж.Мөнхбатаа, жаахан юм уншиж бай л даа

Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. МАН байгуулдагдсан өдөр гэдэг байсан энэ өдрийг өнөөдөр ийн нэрлэж тэмдэглэдэг. МАН-ын дарга, мяндагтнууд энэ өдөр жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Цэргийн нэрт жанжин, Монгол улсын тусгаар тогтнолын тууштай тэмцэгч энэ хүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэх нь туйлын сайн хэрэг байлгүй яахав.

Харин хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд “Жанжин Сүхбаатар бол монголын байнгын армийг үндэслэн байгуулагч” хэмээн мэдэгдсэн нь түүхэн үнэнд хэр нийцэх вэ.
Жанжин Сүхбаатар ардын журамт цэргийг элсүүлэн Хиагтад бүгж байсан гамин цэргийг бут цохиж хөөсөн нь үнэн. Гэхдээ Монгол Улсын байнгын армийг үндсэлсэн үү.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар байгуулагдсан Богд хаант, Олноо өргөгдсөн Монгол Улсын анхны таван яамны нэг нь Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам гэж байж.

Энэ тухайд Монгол Улсад орчин цагийн төрийн яамд үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж 2011 оны 12 сарын 17-нд болсон  баярын хуралд Ерөнхий сайд асан С.Батболд “Богд хаант Монгол Улсын үед байнгын цэргийг бий болгож, Хужирбуланд цэргийн сургууль байгуулснаас эхлээд, ардын журамт цэргийн хороо ардын арми болтлоо өргөжин бэхэжсэн” гэж онцолжээ.
Энэ С.Батболд бол МАН-ын зүтгэлтэн, эрхэм Ж.Мөнхбаттай нэг намын журмын нөхөр билээ. Нэг намынхаа журмын нөхрийн хэлсэн үгийг Ж.Мөнхбат олж уншаагүй, үл тоомсорлодог юм гэхэд түүхэн баримтуудыг хармаар даа.

Өгүүлэх нь:

Богд хаант Монгол Улс байгуулагдаад хамгийн эрхэм зорилт нь тусгаар тогтоносон улс орноо дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар тогтнолоо хамгаалах явдал байсан.
Ийм ч учраас хамгийн ойрын түнш Хаант Оросоос тусламж хүссэн байдаг.
Оросын засгийн газар энэ хүсэлтийг хүлээн аваад жанжин штабын хурандаа Надежный тэргүүтэй сургагчдыг Монголд илгээсэн бөгөөд 1912 оны 4 дүгээр сард Монголын арми байгуулахад зориулан 100 000 рублийн зээл олгох болжээ. Зээлийг 10 жилийн хугацаатайгаар хүүгүй өгчээ.  1913, 1914 онуудад албан ёсны гэрээ байгуулах хүртэл Орос сургагч нар Монголд цөөн тоотой ирж байсан агаад  хамгийн анхны сургагчийг 1911 оны намар авсан аж.
Ийнхүү хөрөнгө, мөнгөний асуудлыг шийдэж, багшлах боловсон хүчний туслалцаа авах болсны дүнд засгийн газраас Цэргийн дарга бэлтгэх сургуулийг 1912 оны эхээр Нийслэл Хүрээний ойролцоо Хужирбуланд нээж, анхны суралцагсдыг Сэцэн хан, Сайн ноён хан аймгийн цэргүүдээс сонгон авчээ. Тус сургуульд цэргийн дүрэм, дотор сургуулийн дүрэм, хээрийн сургуулийн ном, жадны сургууль гэх мэт 12 төрлийн хичээл зааж байсны дотроос сэлэмт бэлтгэл, биеийн тамир, явган сургууль зэрэг нь нум, сум, илд жадханаар зэвсэглэсэн хуучин сургалтаас эрс ялгаатай дэвшилтэт зүйл болох учир нэлээд чухалд тооцогдож, цэргүүд ч их сонирхон суралцаж байжээ.
Сургагч Васильевын удирдлагад Монгол зуутуудыг байгуулсан бөгөөд анхных нь 1912 оны 4 дүгээр сард цуглаж, 6 дугаар сард тарсан, дараачийн 3 зуут нь 6-8 дугаар сард хичээллэсэн бөгөөд 12 дугаар сарын эхээр мөн 2 зуутыг шинээр бүрдүүлжээ. Монгол цэргүүд 3 сарын турш, өдөр бүр 4 цагийн хичээл хийж, 1912 оны 7 дугаар сард анхны бүрэн бус төгсөлт болж, 45 хүнийг өмнөд хил рүү хуваарилсан байна. Мөн 6 хүнийг сумангийн жагсаалын даргаар үлдээн ажиллуулсан байдаг.  Эдгээр төгсөгчид нь Европ зүгийн цэргийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшсэн боловсон хүчнүүд болсон ажээ.
Энэ суралцагсдын нэг нь жанжин Сүхбаатар байж пулемёт суманд харьяалагдаж байжээ.
1911 онд Богд хаант Монгол Улсын байнгын арми хятадын гамин цэргүүдтэй маш чадварлагаар тулалдан, тулаан бүртээ ялж байсан нь бахархам сайхан түүх билээ.
Богд хаант  монгол улсын арми маш чадварлаг, одоогийн хэллэгээр цомхон мэргэжлийн байсан бололтой. Тухайн үед Богдын цэргийг удирдаж байсан Хатанбаатар Магсаржаваас "Тооны хувьд цөөн хэрнээ хятадын хэд дахин олон хүнтэй армийг яаж ялаад байна аа" гэсэн асуултад "Хятадууд тооны олноороо тойрч бүсэлчих гээд байдаг нь жаахан хэцүү боловч байлдааны чадвар муу" гэж хариулснаас үзвэл гамин цэргүүдын туулааны чадвар тааруухан байжээ.
Богд Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Монгол үндэстэнг нэгтгэн Нэгдмэл Монгол Улс байгуулахыг Монголын тухайн үеийн эрх баригчид эрмэлзэж байв. Өвөр Монгол болон бусад монголчууд Богд хаант монгол улсад нэгдэх эрмэлзлээ илэрхийлж, бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнөж,  үүнийг нь хятадын засгийн газар цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж эхэлсэн. Түүхийн ийм эгзэгтэй үед Богд хаан Монгол улс, Өвөр монголчуудыг Хятадын дарлалаас чөлөөлөх, өөрт сайн дураар нэгдсэн монголчуудыг нэгтгэж, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга ,Бат хаалга, Долнуур, Хөххот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хөдөлгөж байсан түүх бий.
Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг ерөнхийлөн захирагч жанжнаар Манлайбаатар Дамдинсvрэнг зарлигаар томилсон. Таван замын цэрэг нь :
•    Нэгдүгээр зам: Егүзэрийн хийдийн чиглэлд бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэнгийн удирдсан цэрэг
•    Хоёрдугаар зам: Дарьгангын чиглэлд дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав нарын цэрэг
•    Гуравдугаар зам: Сөнөдийн хоёр хошуу, дөрвед вангийн чиглэлд дэд сайд, бишрэлт бэйс Насан-Аривжихын цэрэг
•    Дөрөвдүгээр зам: Хөх хотын чиглэлд, сайд гүн Сономдоржийн цэрэг
•    Тавдугаар зам: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэг түшмэл Зүтгэлтийн цэрэг тус тус хөдлөх болсон ажээ. Эдгээр чиглэлүүдэд нийтдээ 10000 цэрэг байсан гэж үздэг.
1913 онд хил хязгаараа батлан хамгаалахаар таван замаар давшсан Монгол цэргүүд их бага нийлсэн 100 орчим тулалдаан хийсэн гэж үздэг боловч судлаачдын үздэгээр 1913 оноос хойш 1915 оны гурван улсын гэрээгээр эргүүлэн татах хүртэлх хугацаанд 58 орчим зэвсэгт мөргөлдөөн хийсэн байдаг. Эдгээрийн 33-т нь монголчууд амжилт олсон бол 11-д нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй гэсэн баримт байна.

Эндээс үзвэл Богд хаант улсын цэрэг нь салаа, суман, зуут, бригад гэхчлэн орчин үеийн армийн зохион байгуулалттай, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө байлдаан тулаанд орж ялалт байгуулж байсан жинхэнэ байнгын арми байж.
Яахав Богд хаант Монгол Улсын цэрэг армийг сахилга батгүй, цэргийн эрдэмд тааруу, ижил дүрэмт хувцасгүй, хэмээн Хаант оросын сургагч нараас өгсөн үнэлгэ зэмлэл байдаг л даа. 1912 оны 7-10 дугаар сард Монголоор аялсан Хаант Оросын Жанжин  штабын дэд хурандаа Полтавцев “...Монголчууд зэвсэгтэй харьцаж чаддаггүй, сахилга бат муу, монгол зуутын сургалт тааруухан байсан” хэмээн илтгэлдээ бичсэн байдгийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD), профессор Н.ХИШИГТ тэмдэглэжээ.

Энэ бол түүхэн баримт. Үүнийг ч дээр өгүүлснээр Сү.Батболд нотлоод хэлчихэж.

Тэгэхээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат угийн улстөржигч зангаараа, хамрын дор хагархай байна хэмээн дур мэдэн өөрчилж донгодож боломгүй баймаар. Монголын улс төрийн нэг томоохон намын ерөнхий нарийн бичгийн дарга, тэгээд ч юм бүрд улстөржиж байдаг энэ эрхэм жаахан юм уншиж, бодож ярьж хэлж байхгүй бол өөрийгөө ч биш намаа гутаах вий дээ. Нам нам гэж гүйдэг, хэт хувьсгалч энэ нөхөр намын нөхөр, ерөнхий сайдынхаа хэлсэн үгийг уншаагүй байгаа юм чинь түүхийг яаж унших вэ дээ.

Ж.Мөнхбат бол эгэл жирийн нэгэн иргэн биш, нэг намын ерөнхий нарийн бичгийн дарга. Улс төр, түүх  бол яруу найраг биш хэн дуртай нь зохиогоод байдаг зүйл биш. Тэгээд ч улс төр, улстөрч гэдгийг болор цомын шагнал шиг арын хаалгадаад авчихдаг зүйл биш.
Жаахан юм уншиж бай, тэгэхгүй бол өөрийгөө  төдийгүй намаа гутаана шүү. Гутааж ч  байгаа л даа....энэ Ж.Мөнхбат.

0 Сэтгэгдэл
monhbat aa guldiicheed yu ch oilgohgui yumaa .manguu.
Энэ намыг өөдлүүлэж яах гээв
ЗА ДАА МӨНХ БАТ Ч ҮҮНИЙГ БИЧИГЧ Ч СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЧИД Ч БҮГД НОМ УНШ,ҮҮХ ТҮҮХЭЭ СУДАЛ ҮНЭНДЭЭ БОЛООГҮЙ Л БАЙНА ДАА
тэгвэл сэргээсэн гэж хэлэхгүй юу даа, вуг яаж хэлэх нь бас чухал шүү дээ, Үүнийг Мөнхбат мэтийн тэнэг яаж мэдэх вэ дээ
Ж.Мөнхбат зөв. Автономтын үед хэдэн цэрэгтэй болж, Оросоос сургагч урьж, бас ч гэж Хятадын хар цэрэгтэй хэд хэдэн удаа тулгаралт хийж байсан боловч 1919 онд ***** зэвсгээ хураалгаад тарсан, 1921 оноос өнөөг хүртэл өөрийн цэрэг, армитай байгаа юм. Энэ түүхч бол бас тэр Нагаанбуу энэ тэр шиг уран сайханч байна. Түүхийн материалыг зөв хэрэглэж, тайлбарлахын тулд эхлээд уншиж, бас ойлгож, дараа нь бодож, тэгээд юм хэлэх гэж оролд.
тэгвэл сэргээсэн гэж хэлэхгүй юу даа, вуг яаж хэлэх нь бас чухал шүү дээ, Үүнийг Мөнхбат мэтийн тэнэг яаж мэдэх вэ дээ
Энэ одоо тэгээд УИХ-д нэр дэвшинэ энэ тэр гэж дэмийрэх байх даа. За тэгээд яахав дээ, энэ улсын хамгйин тэнэгүүд, хамгийн шуналтай, луйварчид нь УИХ-д суудаг юм чинь.
yrij bgaa yuma sudlah l bj de. gehdee l MAH-ii gensek gehed moriitei togloson, ulsiin mongonoos idsen heregt holbogdson, ter ni batlagdsan ch nogoo neg ni hergiig dangaaraa uursen geed iim huneer gensek hiigeed tgd songuulid ylval said darga boloh uu? iim bval zaluuchuud yu gej MAH-iig demjih ve de. Oorchloltiig ooroosoo shinechleliig dotroosoo...
Мөнхбатын бөндгөрт байгаа ухааны хэмжээ иймхэн байхгүй юу.Ийм мэдлэгтэй хоосон чалчигч нэр хүнд муутай ерөнхий нарийн бичгийн даргатай нам яаж өөдлөхөв дээ.
er ni ene namiin baij baigaa ni l ene. Edend uhaantai hun hereggui, zugeer l talbaid jagsch, hashgirah hun, buunii nohoi heregtei. Uhaantai bol teneg udirdlaguudaasaa iluu gachihna shuu dee.
ЗА ДАА ЭНЭ НӨХӨР Ч ДЭЭ ЭНЭ ТЭНЭДЭЭС ГАНЦ НЭГ ШАД МӨР ОЛООД НИЙЛҮҮЛЖ ХЭЛЭЭД ЯВЖ БАЙНА УУ ГЭХЭЭС БИШ ЭНЭ ТОМ НАМЫН ДАРГА Ч БИШ ДЭГЭЭ
ugiin teneg gar, henii tsunhiig barig yavaad uls turd orson yum bol doo
hehe huurhiid bichig useg zaaj uguh ymsan
Энэ АSSA чинь жинхэнэ хятадын гоминданы үлдэгдэл юм байна. Бид түүхээ одоо та нараар заалгах уу? ASSA-н жинхэнэ эзнийг мэдэх хүн байвал босооч!
МӨНХБАТ МАШ ЗӨВ ХЭЛЖЭЭ. МАНЖИЙН ҮЕД ЮУНЫХ НЬ МОНГОЛ ЦЭРЭГ. БОГДЫН ҮЕИЙН ЦЭРЭГ Ч БАЙНГЫН БАЙГААГҮЙ. ХАРИН АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН БАЙНГЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮҮСЭЛ, ЭХЛЭЛ БОЛЖ ӨГСӨНИЙГ ТА НАР ГУЙВУУЛЖ ХУЦАХГҮЙ ЗА. ТАНАЙ САЙТ ТҮҮХИЙН ТЭДЛЭГЭЭ ЖААХАН АХИУЛАА, ГЭХДЭЭ УЛСТӨРЖИЛГҮЙ.
МӨНХ БАТ ЗӨВ ХЭЛСЭН МАНЖИЙН ҮЕД ЯМАР БАЛУУНЫХ НЬ ЦЭРЭГ БАЙХАВ ДЭЭ ХЭХЭХЭ
ийм л бүдүүлэг хоосон толгойтой олиг муутай залуучуудаар намаа өргөтгөөд өөд нь татаад байгаа шүү та минь ээ
bichih ymaa olj ydahin tulugnuud uur zunduu ym bn tsaaguur chini assa.mn m*****
- Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно. Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй. - Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм. - Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой. - Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм. - Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй.
Hyatadiin ulaan huvisgalch, kambojiin ulaan khmeruud l iim yamarch bolovsrolgui8 heneetei etgeeduud baisan yum daa. Jagsch, hashgirch, alj talahaas hetrehgui.
ээ булай, энэ ч тэгж л таараа даа
Карьер албан тушаал хөөсөн улс ихэнх нь хүн чанар мэдлэг 2 тааруу байдаг гэж сонсож байсан үнэн байх. Гэхдээ хүн чанар нь толгойг нь өвтгөдөггүй хүмүүс өндөрлөгт гардаг хэн нэгнийг өрөвдөөд эхэлбэл эсвэл аль нэг асуудлын төлөө санаа нь зовдог бол улс төрөөс холд гэдэг гэсэн.
Ээ нүдний булай
Чимэдцэрэнтэй мөрийтэй тоглох,Болор цом луйвардахаас өөр хийсэн уншсан зүйлгүй хоосон чалчигчаас ийм л үг гарна биз дээ
Час хийсэн нийтлэл байна.
En orondoo hairgui Mongol hun gej baidag yom uu? MAH humuus eh orondoo hairtai baidag yom shig yarsan baih yom aa? ugee olj moor.
Monh bat batsaanaa tuuhee sudal Mongolyn tuuh 2222 jiliin tuuhtei tegehed Suh baatar ta hoyt usch ugui usch ugui baisan tsag shuu? nom sain unsh tuuhee medej av.
iim helni eedree ni garaaguii amitadaar yun tur udirduulah * tegeed bas sonini gazar ajillaj baisan geed baigaa. ireh songuulid ta nar yalahguie -- zugeer demii 4 jil maanagtaj baihaar ardchialin maanag yumnuudig duuriagaad amerik yavj hud tailaa
ийм мулгуу генсектэй нам яаж өөдлөх вэ дээ
Хамгийн их уншсан