Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Айлын тагтанд цианитийн хүчил байжээ

Нийслэлийн онцгой байдлын газар энэ сарын 1-нд гал түймрийн улмаас зургаан байшин, нэг машин, нэг гарааш, нэг хашаа, цахилгааны холбогдолтой дөрөв, хог шатсан хоёр дуудлага хүлээн авсан байна.

Түүний дотор  айлын тагтан дээрх эвгүй үнэртэй зүйл байгаа дуудлага анхаарал татжээ. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 12А байрны хоёрдугаар давхрын нийтийн эзэмшлийн тагтан дээр 10-15 литрийн баллонтой эвгүй үнэртэй бодис байна гэж мэдэгдсэнээр нийслэлийн Аврах ангийн бүлэг очсон байна. Айлын тагтан дээр байсан 15 литрийн баллонд 7-8 литр, 20 литрийн саванд нэг литр орчим, дарсны шилэн лонхонд нэг литр орчим зүйл байсныг гастек багажаар шалгахад "Цианитийн  хүчил" болох нь  тогтоогджээ. Уг бодисыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэн нарийн шалгалт хийж байна.

0 Сэтгэгдэл
Ямар учраас тийм хүчтэй галзуу хор их хэмжээгээр агуулж байсан байна вэ? Олноы анхаарал татах асуудал мөн. Хэнийг хордуулахаар,хаанаас авсан хор вэ?
yu bolj bnaa hil gaalii darga nariig soliochee.
uhamsargui medleggui shunaliin dewnuud garah ur dagawar hor urshgiig n medehgui baahan alt ugaagaad l bayajih yum bodoj baisan daa
Хамгийн их уншсан