Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аварга загаснаас ч илүү аминд хүрдэг ахуйн хэрэгслүүд

Хэдэн арван жилийн туршид аварга загас бол хамгийн аймшигтай, хүмүүсийн аминд хамгийн ихээр хүрдэг амьтан гэгдсээр ирсэн. Мэдээж аварга загас эрэг дээр гарч ирээд хэн нэгнийг барьчихгүй, амрагчид, серфингчүүд л тэдний идэш болдог.
Гэахдээ албан ёсны баримтуудыг шүүж үзвэл аварга загас ч бас тийм ч аюултай биш юмсанж. Америкчуудын 63 хүний нэг нь ханиадаар нас бардаг байхад 3,7 сая хүний нэг нь л аварга загасанд бариулдаг байна. Энэ бол ганцхан л жишээ.
Үүнээс гадна аварга загасны идэш болохоос ахуйн аар саархан зүйлд амиа алдсан хүний тоо илүү гардаг байна. Ийм 25 жишээ.

25. Бөмбөлөг

АНУ-ын статисткийн мэдээнээс үзвэл 2013-2014 онд 5-12 насны 6 хүүхэд бөмбөлгөөс болон амиа алдсан байна. Чухам энэ эмгэнэлт явдал яаж болсон талаар мэдээлээгүй байна.

24. Худалдааны автомат


Өнөө цагт захын хүн л худалдааны ийм автоматаар үйлчлүүлдэг болсон ч энэ төхөөрөг заримдаа аварга загас, хорт могойноос ч илүү аминд хүрдэг гэдгийг мэдэхгүй. Яадаг гэхээр автомат нь гацаж бүтээгдхүүнээ заримдаа хэрэглэгч рүү шиддэг бол заримдаа гаргахгүй байх нь энүүхэнд. Ийм тохиолдолд хүмүүс хүчээр оролддогоос бүтээгдхүүнээ шидэж энэ нь хүнийг үхэлд хүргэх нь бий.

23. Үсэргэгч


Энэ наадаанаас болж жилд дор хаяж хоёр хүн амиа алддаг байна. Үүний цаана өчнөөн хүн гэмтэл авдгийг бас мартамгүй.

22. Зангиа

Ажил хэрэгч эрчүүдийн имижийг тодорхойлдог энэ хувцас жилд 10 орчим хүний аминд хүрдэг байна. Санамсаргүйгээр хоолойгоо боочихдог байхад амиа хорлодог хүмүүсийн ихэнх нь үүнийг ашигладаг.

21. Телевизор


2011 онд гэхэд л унасан, дэлбэрсэн телевизорын улмаас 21 хүн амиа алдсан гэсэн тоо байна. Гэтэл энэ онд нэг л хүн аварга загасанд бариулсан байдаг.

20. Савлуур


Хүүхэд багачуудын хамгийн дуртай энэ тоглоом жилдээ зөвхөн америкт 20 хүүхдийн аминд хүрдэг байна.

19. Шат


Энэ бол хамгийн аюултай зүйлийн тоонд зүй ёсоор орно. Зөвхөн америкт гэхэд л жилд 1600 хүн шатнаас унаж амиа алддаг нь аварга загасанд бариулдаг хүний тоотой зүйрлэхийн аргагүй.

18. Агааржуулагч


Бага оврын агааржуулагч нь өөрөө нэг их аювултай зүйл биш боловч түймэр гарах нэг үндсэн шалтгааны нэг болдог. АНУ-д жилдээ 40 хүн үүнээс болж гарсан түймрийн улмаас амиа алддаг.

17. Харандаа

Ерийн л нэг харандаа хүний аминд хүрдэг гэхэд итгэдэг үү. Америкт жилдээ 100 хүн харандаанаас болж алтан амиа алддаг. Зарим нэгэн нь гударч амиа алддаг бол баллуур нь хоолойд тээглэж боох явдал ч бий.

16. Аянга

Аянганд цохиулж амиа алдах нь дэлхий нийтийн гамшиг. АНУ-ын агаар мандал, далайн судалгааны үндэсний агентлагийн судалгаагаар жилдээ 40-60 хүн аянганд цохиулж амиа алддаг байна.

15. Зүлэг тэгшлэгч


Зүлэг тэгшлэгч АНУ-д хамгийн аюултай багажийн тоонд зүй ёсоор ордог. Жилдээ энд 75 хүн зүлэг тэгшлэгчээс болж амь алддаг байна. Үгүй ядахад гэмтэж бэртэх нь олон.

14. Шат

2014 он гэхэд л АНУ-д 113 хүн барилгын ийм шатнаас болж нөгөө ертөнцөд оджээ. Эндээс унах, гишгүүр нь хугарах гээд л.....

13. Далайн медуз

Далайд хамгийн элбэг тааралддаг энэ амьтанд хазуулснаас Филиппинд гэхэд л 20-40 хүн амиа алддаг бол дэлхий даяар энэ тоо 200  гардаг байна.

14. Дээврийн мөс


Хавюар намар хоёр хамгийн аюултай зүйлийн нэг. Зүгээр л гупамжаар явж байгаад ийм мөсөнд цохиулснаас манай хойд хөршид гэхэд л  хаэдэн зуун хүн амиа алддаг.

11. Хот-дог


Америкийн хоол судлаач эмч нарын академийн судалгаагаар жилд хот-догоос болж 13 хүүхэдп нас бардаг гэжээ. Гэтэл судалгаагаар хятадын багачууд америкийнхаас ч цөөн нас бардаг гэнэ.

10. Тавилга


Хүнд жинтэй тавилга гэрт оруулах, байрлуулах бас л хүнд ажил. АНУ-д жилдээ 25 хүн ийм ажлын үеэр амиа алддаг гэсэн судалгаа байна.

9. Галан оргилуур


Галт хэрэгсэлд орох энэ төхөөргийг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр хийдэг. Үүнээс болж амь алдах, бэртэж гэмтэх явдал багагүй гардаг байтал үүнийг өөрсдөө хууль бусаар хийснээс дэлбэрч хүний аминд хүрэх нь олон. Жилд дунджаар 7 хүн амь алддаг бол бэртэж гэмтэж, түлэгдэх нь бүр ч олон.

8. Зуудаг нохой

Нохойг хүний анд нөхөр гэдэг ч АНУ-д ижлдээ 4,5-4,7 сая хүн нохойд уруулж, үүний дор хаяж 30 нь нас бардаг байна.

7. Кокосын самар


Энэ гайхамшигт амттан идэхэд хэчнээн сайхан ч модноос авах нь аминд хүрэх шалтгаан болдог. Янз бүрийн судалгаагаар жилдээ дэлхий даяар 150 хүн коксын самарт цохиулж амь алддаг гэнэ.

6. Оргилуун дарсны бөглөө


Итгэмээргүй боловч оргилуун дарс онгойлгох гэж байгаад дэлхийдаяар жилдээ 24 хүн бөглөөнд нь цохиулж амь алддаг байна.

5. Гар утас  

Уг нь гар утас өөрөө хүнийг алчихаж чадахгүй ч энэ төхөөргийг хэрэглэж байснаас болж замын осолд орж зөвхөн ОХУ-д 6000 орчим хүн ертөнцийн мөнх бусыг үздэг гэнэ. Энэ бол тухайн улсад гардаг нийит ослын яг 25 хувь гэнэ шүү.

4. Лаа

Романтик зоог, усанд ороход лаа тун чухал. Гэхдээ лаанаас болж АНУ-д жилд 10 мянга орчим түймэр гарч, үүний улмаас 120 орчим хүн өөд болдог гэнэ.

3. Хар баасан гараг

Хар баасан гарагийн худалдаа гэдэг америкт хамгийн аюултай өдөр. Сүүлийн зургаан жилд энэ өдрийн худалдаагаар 7 хүн нас барж, 100 хүн бэртэж гэмтсэн. Гэтэл энэ хугацаанд аварга загасанд бариулсан хүний тоо үүнд хүрэхгүй байгаа юм шүү дээ.

2. Ор

Ор бол хамгийн аюулгүй зүйл гэж боддог. Гэтэл АНУ-д гэхэд л жил тутам 450 орчим хүн орноос унаж амиа алддаг байна.

1.    Усны онгоц

Жилдээ 300 гаруй хүн усны онгоцондоо нас бардаг гэсэн тоо байна. Ер нь ихэвчлэн живдэг бол зарим нь унаж цохуилах гээд янз бүр. Харин үүдэл нь согтууруулах ундаа, хар тамхи.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан