Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч өө! “Саусгоби Сэндс” компани улсад учруулсан 35 тэрбум төгрөгөө төлөхгүй гэнэ ээ

 “Саусгоби ресурс Лимитед” компанийн Монгол дахь “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла болон санхүүгийн ерөнхий менежер байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер асан Кристобэл Ж.Дэвид нар нийт 35 тэрбум төгрөгийг татвараас нуун дарагдуулсан хэргээр Эрүүгийн хуулийн гурван ч зүйл ангиар буруутгагдан ял сонсоод Монгол Улсын шоронд хоригдоод сар ч болоогүй байсан ч Ерөнхийлөгч уучлал үзүүлж суллаад долоо ч хоноогүй байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч татвараас зайлхийж, Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн нөхдөд уучлал үзүүлсэн шийдвэр гаргах болсноо “ Монголоо хараалгаад суух уу. Өөрийгөө хараалгах уу.Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу.Монголдоо би хайртай” гэдэг үгээр л тайлбарласан.  Гэвч тэрээр “уучлал бол гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өөрөө хүсэлтээ гаргасан хүнд үйлчилдэг шийдвэр. Харин төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцна” хэмээн Монгол улс ямар ч байсан авах ёстой татвараа хуулийн дагуу авах болно. Капла болон түүний хамсаатнуудыг уучилснаар улс хохироод үлдэнэ гэсэн үг биш хэмээн тодотгосон нь энэ.  Өөрөөр хэлбэл дээрх гурван хүнд татвараас санаатайгаар зайлсхийсэн гэх үндэслэлээр ял оноосон ч “Саусгоби сэндс” компани улсад учруулсан 35,2 тэрбум төгрөгөөр эргүүлэн төлөх болно гэдгийг Ерөнхийлөгч хэд хэдэн үгэндээ тодорхой хэлж байсан юм. Харин шүүхийн шийдвэр, уучлалын ард  “Саусгоби сэндс” компани шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн талаас оролцсон гэдэг үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй үлдсэн.

 Үүнийгээ ч тэд маш сайн мэдэж байсан учраас Каплаг суллагдсан өдрөөс эхлэн давж заалдах тухайгаа илэрхийлж, зарим хэвлэлд энэ тухайгаа ч илэрхийлсэн. “Саусгоби Сэндс” компани нь хуулийн байгууллагаас томилогдож ажилласан шинжээчдийн дүгнэлт бодит биш хэмээж, зарим үндэслэлээ цухуйлгаж эхэлсэн. Жишээлбэл, Шинжээчид компаниас гаргасан тайлбар нотлох баримтыг үл ойлгосон, хандив тусламж, акталсан зүйлд НӨАТ тооцсон, ханшийн зөрүүний алдагдлыг татвар ногдуулах орлогоос хасаагүй гэх зэргээр шинжээчдийн үндэслэл муутай дүгнэлтүүдийг прокурор, шүүх гэмт хэргийн үндэслэл болгосныг эсэргүүцэж байгаа учраас давж заалдана гэж байснаа баталгаажуулжээ. Ийн үндэслэлүүдээ гаргаж, 35 тэрбум төгрөгийг Монгол улсад төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргажээ. Шүүх хуулийн дагуу гомдлыг хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хэргийг хариуцуулсан байна.

 Хэргийн эздээр татаж, хэргийг нь хүлээлгэсэн Капла тэргүүтэй ялтнууд Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн өдөр шахуу Монголоос гарч эх орныхоо зүг үсрээд алга болчихсон. Харин “Саусгоби Сэндс” компани шинэ эзэнтэй болж байгаа. Энэ бүхнээс харвал Монгол Улс 35 тэрбумын хохирлоо төлүүлж авах нь юу л бол гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Саяхан “Рио Тинто”-гийн охин компани Канадын “Туркойз Хилл Ресурс” өөрийн эзэмшдэг “Саусгоби сэндс” компанийн 22 хувийн хувьцаагаа “Novel Sunrise Investments” компанид 17 сая канад.доллараар /13.5 сая ам.доллар/ худалдахаар тохиролцсон тухай мэдээ гарсан.Энэ дагуу Канад болон Хонгконгийн талуудын журам ирэх гуравдугаар сарын 31-нд батлагдсанаар гэрээг дуусгавар болгох аж.

Ингээд Капла болон түүний хамсаатнууд тус компанид ямар хамааралгүй болно гэж тайлбарлаж болох юм.

0 Сэтгэгдэл
Энэ нөхдүүд Элбэгдорж монголын хууль 2-г үнэндээ даапаалж байна да.Ерөнхийлөгчийн нэр хүнд шалбаагт унасны наад захын жишээ.Гадныханд доромжлуулж байна даа ерөнийлөгчөө
yaltan Enh bayar Friidlandaas 52 saya dollaor avligalaar avahdaa 18 litsynz daguulj ogson gej baigaa shuu dee? ene huniig nasaar horson ch bagadana. mongo ard tumniihee bayalgiig idej uuj baigaa humuust yal ogohguigeer albadan ulsyg hohirolgui bolgoj baih heregtei shuu dee?
Энхбаяр идэж уусан ч арай ч эх орноо худалдаагүй л юм даа. Ерөнхийлөгчөөс буухдаа иргэн бүрийг 00 төгрөгний ч өргүй үлдээсэн. Гэтэл шинэ сонголт???? Энийг буудаасай
erunhiilugch maani uuruu tulnu biz dee Uurt ni ovoo heden yum uguu biz
ерөнхийлөгч уужим сэтгэлээр уучлал үзүүлсэн юм чинь мөнгөө төлөх блгүй дээ
Өрөө төлөх төлөхгүй эсэх баттай шийдвэр гарсных нь дараа ийм мэдээлэл тараагаач худлаа олон нийтийн сэтгэл санааг үймүүлэх юм хж бх юм. Ямар нэгэн бдлаар өрөө төлнө гэж амласан бол тэрнийгээ биелүүлэх блгүйй дээ
Хамгийн их уншсан