Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар өмчлөх эрхээ баталгаажуулах хугацааг сунгав


Нийслэлээс зарласан тодорхой байршилд газар өмчлөх эрхийг цахимаар бүртгэж сонгох ажлын хоёрдугаар ээлж өнгөрсөн сард дууссан. Энэ удаад таван байршилд 13821 иргэн сонгогдсон. Багахангай, Багануур,Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт газар өмчилж авах эрхтэй болсон эдгээр иргэнд нийслэлийн зүгээс энэ сарын 27-нд багтаж, харьяа дүүргийн газрын албанд бүртгүүлэхийг анхааруулж байсан боловч 2881 иргэн эрхээ баталгаажуулаагүй үлдсэн гэнэ. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас гуравдугаар сарын 6-ныг дуустал газар өмчилж авах эрхээ баталгаажуулах боломж олгохоор болсноо зарлалаа.
Зарим байршилд тавь гаруй мянган хүн бүртгүүлсэн ч 170 хүн л газар өмчлөх эрхтэй болж буй учраас иргэд өөрсдийнхөө төлөө хариуцлагатай байхыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас уламжлав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан