Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гар утасны хамгийн том үзэсгэлэн худалдаа Испанид болж байна

Испанийн Барселон хотод гар утас үйлдвэрлэлийн дэлхий дээрх хамгийн том үзэсгэлэн худалдаа даваа гарагт эхэлжээ.

Дөрвөн хоног үргэлжлэх “Mobile World Congress” үзэсгэлэн худалдаанд дэлхийн 1 900 гаруй компани хамгийн сүүлийн үеийн загварын гар утас, технологио дэлгэн тавьжээ.

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх байр сууриа сэргээхийн тулд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийнхээ талаар томоохон танилцуулга хийжээ.

Хятадын “Huawei Technologies” компани бугуйнд зүүдэг төхөөрөмжөө танилцуулсан байна. Бугуйны гар утас нь утас барилгүйгээр бусадтай ярих боломжийг хэрэглэгчдэд олгодогоороо онцлогтой.

Энэ онд дэлхийн хэмжээнд 1.4  тэрбум ухаалаг гар утас борлогдох төлөвтэй байна. Гэхдээ хөгжингүй улсуудад борлуулалтын хэмжээ ерөнхийдөө буурсаар байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан