Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөс цөмөрч 21 хүнтэй автобус голд гацжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар Идэр голын мөсөн дээгүүр зорчиж явсан 31-66 УБУ улсын дугаартай 21 хүнтэй зорчигч тээврийн автобус мөс цөмөрсний улмаас голын усанд суусан байна.

Энэ тухай дуудлагаар өнөөдөр тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч ажиллаж, дээрх автобусыг голын уснаас татаж гаргажээ. Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж, мөс цөмрөх аюулаас сэрэмжлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг биелүүлэх, аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг ханган аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан