Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын 18 боксчин Өмнөд Суматраг зорино

Индонез улсад болох “Ерөнхийлөгчийн цом” олон улсын нээлттэй тэмцээнд 24 улсын 126 боксчин оролцохоор бүртгүүлээд байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын 19-25-нд тус улсын Өмнөд Суматра мужийн Палембанг хотод болно.

“Зохион байгуулах хороонд 126 боксчин бүртгүүлээд байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нд дуусах учир оролцогчдын тоо нэмэгдэж магадгүй” гэж энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд дарга Сульфа Гани хэллээ.

24 улс, тэдгээрийн дотор Бангладеш, Таиланд, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Япон, Египет, Бутан, Малайз, Монгол, Балба, Филиппин, Катар, Сингапур болон Сирийн боксчид уг тэмцээнд оролцоно.

Тухайлбал Таиланд 17, Монгол 18, Филиппин 17, Египет 10 боксчноо энэ тэмцээнд илгээнэ гэж Гани хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан