Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ-ын экс удирдлагуудтай холбогдсон банкны ажилтан суллагджээ

МИАТ компанийг удирдаж байхдаа их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгагдан улмаар ял эдэлж байсан этгээдүүд өршөөлөөр суллагдсан мэдээлэл гарч байна.

Уг хэрэгт холбогдон ял эдэлж байсан Г.Саранчимэг зургаан жил хорих ялаар шийтгүүлээд хоригдож байсан ч цагаан сарын өмнөхөн хугацаанаасаа өмнө сулллагдсан баттай мэдээ байна. Тэрбээр, "Голомт" банкны "Солонго" салбарын захирлаар ажиллаж байхдаа дээрх эрхмүүдтэй хамтран ажиллаж ял эдлэх болсон юм. ШШГЕГ-ын 407 дугаар хорих ангиас түүнийг засрал хүмүүжил олсон, эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдэлсэн учир  Дүүргийн хоёрдугаар прокурорын шийдвэрийг үндэслэн суллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан