Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурт юм бүхэн үнэтэй

Амьдралын өртөг хамгийн өндөр болоод бага хотуудын жагсаалтыг “Economist Intelligence Unit”-ээс зарлалаа. Сингапур, Парис, Осло, Цюрих, Сиднейг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй таван хотоор нэрлэсэн байна.  Өнгөрсөн жилийн жагсаалтыг ч эдгээр хот мөн энэ эрэмбээрээ тэргүүлж байсан юм.

Дэлхийн 133 хотын амьжиргааны өртөг зардлыг 160 төрлийн бараа үйлчилгээний үнэ тарифаар нь харьцуулан гаргасан энэ судалгаагаар бол Сингапурт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн Нью-Йоркийн ханшаас даруй 11 хувиар өндөр байна. Хувцас хэрэглэлийн тухайд бүр 50 хувиар өндөр, тээврийн хэрэгслийн үнэ өртөг гурав дахин их гэсэн харьцуулсан судалгаа ч гарчээ.

Сүүлийн үед газрын тосны үнэ унасныг дагаад зарим хотод амьжиргааны өртөг буурсныг эс тооцвол дэлхийн үнэтэй хотуудын жагсаалтад онцын өөрчлөлт гараагүй байна. Харин нефтиэс гол орлогоо олдог Венесуэль улсын нийслэл Каракас өнгөрсөн жил хамгийн үнэтэй хотуудын зургаад бичигдэж байснаа 124-т ортлоо хойшилж, хамгийн хямд өртөгтэй хотын нэг болжээ. Амьдралын өртөг зардал хамгийн багатай хотуудын тухайд Пакистаны Карачи, Энэтхэгийн Бангалор, Энэтхэгийн Ченнай бичигджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан