Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс Оросын нутгаар дайруулахгүйгээр Европ руу түүхий эд нийлүүлэхэд бэлэн

Түүхий эд, ашигт малтмал нийлүүлэхийн тулд Хятадын нутгаар дайруулан Европт хүрэх төмөр зам тавих ажлыг Монгол Улс санхүүжүүлэхэд бэлэн байна. Үүнтэй холбоотой тохиролцоог Бээжингийн эрх баригчидтай хийсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германы Канцлер Ангела Меркельтэй хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Бид Оросоос хамааралгүйгээр шинэ төмөр зам тавьж чадна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Улаанбаатарт хийсэн айлчлалын үеэр бид Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх боломжийн талаар тохиролцоонд хүрсэн. Энэ асуудлаар Хятадтай хэлэлцэн тохиролцсон олон зүйл бий” гэж Ц.Элбэгдорж мэдэгдсэн байна.

“Энэ асуудлаар Улаанбаатарын эрх баригчид ОХУ-тай тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаа” Монголын удирдагч дурдлаа.

“Монгол Улс дэд бүтцийг хөгжүүлэх талаар өөрийн гэсэн ойлголт бүхий хоёр том хөрштэй, тийм учраас Монголтой хамтрахын тулд бид ОХУ-тай хэлэлцэн тохиролцох хэрэгтэй” гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна.

Меркель мөн Герман болон Монголын хооронд түүхий эдийн экспортын хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болохыг тэмдэглэжээ.

RIA Novosti

0 Сэтгэгдэл
Чи тэгвэл яах ёстойг нь очоод заагаад өгчихөөч эргүү дагз минь Компютерийн араас хуцаад байхым
Еврод тив Германууд Монголын түүхий эдээр дутагдаад хүлээлт үүсээд байгаа юу. Монгол өөрөөс нь бага хамааралтай эдийн засаг хөгжүүлхийг Орос зүгээр хараад сууж байх уу. Газраар 7000 км тээвэр хийсэн боловсруулаагүй түүхий эдийн үнэ бусад тивүүдээс далайгаар тээвэрлэсэн үнэтэй өрсөлдөж чадах уу. Гадаад нэр хүнд нь унасан улс оронтой эдийн засгийн харилцаатай байх нь найдвартай гэж хэн нэг нь бодох уу. Ахиад ялзарсан улс төржилт популизм үнэртэж эхэллээ.
Чи тэгвэл яах ёстойг нь очоод заагаад өгчихөөч эргүү дагз минь Компютерийн араас хуцаад байхым
unuuduriig hurtel uudtei hiisen zuilgui bj xooson yarij hunii durgui hurgej xyamraltai ard tumen deeree zovlon nemevdee xudalch dorj gui
Хамгийн их уншсан