Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Жасрайн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болно

"Жасрай” сан, МУИС НАМЗХ хамтран эдийн засгийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудыг дэмжих зорилгоор "Тогтвортой эдийн засаг–Бодлого шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар "Жасрай” сангийн тэргүүн П.Жасрайн зээ охин А.Ариунзаяа “Монгол Улсын Ерөнхий сайд, гавьяат эдийн засагч өвөөгийнхөө гэгээн дурсгалд болон 80 насны ойг тохиолдуулж нагац ах Ж.Жамсран, ах дүү нарынх нь хамт 2013 оны аравдугаар сард "Жасрай” санг үүсгэн байгуулсан юм. Өвөө маань 1992-1996 он буюу картын бараатай, лангуунууд нь хоосон гэгдэх тэр үед улс орныг удирдаж "Унаж буй онгоцны хошууг нь өөд нь өргөж чадлаа, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ” хэмээн алдаршиж явсан. Монголын ард түмэн эдүгээ ч П.Жасрай сайд хэмээн хүндэтгэн дурссаар байдагт нь үр хүүхдүүд бид ямагт талархаж явдаг. Тиймээс бид өвөөгийнхөө Монголын төр нийгмийн үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг хүндэтгэн дуурсгаж, улмаар нийгэм эдийн засгийн хөгжилд зохих тус, хувь нэмрийг оруулах зорилгоор сангаа байгуулсан. Сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний дэвшилтэт бүтээл шалгаруулан П.Жасрайн нэрэмжит шагнал гардуулах, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын ажлыг хөхиүлэн дэмжихээр болоод байна. Түүнчлэн өвөөгийн маань нэрэмжит олимпиад, уралдаан тэмцээн явуулж, залуу, өсвөр үеийн хүүхдүүдийн хөгжлийг дэмжих тал дээр анхааран ажиллаж байна” гэсэн юм.
“Тогтвортой эдийн засаг-бодлого шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сард оюутан, залуучуудын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан