Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пүүл билльярдын тэмцээний I шатны шилдгүүд тодров

"Shine pool open" цуврал тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн пүүл билльярдын 10 бөмбөгний дүрмээр “Шайн билдьярд” клубт болж Метро пүүл клубын тамирчин С.Мянганбаяр түрүүллээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 64 тамирчин найман хэсэгт хуваагдан өрсөлдсөн байна. Тус тэмцээний дэд байрт Л.Дэлгэрдалай (Эфэс пүүл), гуравдугаар байрт Т.Амаржаргал (Шайн бильярд) тус тус шалгарсан бол Э.Тэмүүжин (Метро пүүл клуб) тусгай байрт шалгарлаа. “Метро пүүл” клубийн тамирчин С.Мянганбаярын хувьд "Shine pool open" цувралаас долоо дахь алтан медалиа хүртээд байгаа юм. “Shine pool open” цувралын дараагийн тэмцээн ирэх бямба гарагт буюу гуравдугаар сарын 7-нд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан