Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МБШТөв Гандантэгчэнлин хийд шинэ сэтгүүлтэй боллоо


Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Модон хонин жилийн босгон дээр нэгэн шинэ сэтгүүлийг эрхлэн гаргаж уншигч олныхоо гэгээн оюунд өргөн барьж байна. Энэхүү сэтгүүл бол МБШТөв Гандантэгчэнлин хийдээс эрхлэн гаргаж буй "Билгийн мэлмий" хэмээх сэтгүүл ажээ. МБШТөв Гандантэгчэнлин хийд нь "Билгийн мэлмий" сонинг эрхлэн гаргадаг бөгөөд уг сонин нь 1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж бурханы шашны онол, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг уншигч олонд хүргэж, хэвлэлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.
Харин 2015 онд дахин нэгэн шинэ хуудас нээгдэж "Билгийн мэлмий" сонин маань шинэ сэтгүүлтэй боллоо. "Билгийн мэлмий" сэтгүүл нь улиралд нэг дугаар хэвлэгдэх бөгөөд жилд 4 дугаарыг хэвлэн гаргах юм байна. Тус сэтгүүл нь Гандан хийдийн ном бичилтийн газар болон Гандан шашны эд зүйлсийн дэлгүүр, Номын их дэлгүүр, Сонин борлуулах цэгүүдээр худалдаалж байгаа ажээ.
Мэдлэгийг дээдлэгч хүмүүн та "Билгийн мэлмий" сэтгүүлээ худалдан авч оюундаа хөрөнгө оруулна гэдэгт найдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан