Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015.03.06

Тендер шалгаруулалтын нэр: Төрийн архивын цахим нөхөн бүрдүүлэлтэд тоон
гарын үсэг нэвтрүүлэх онлайн систем болон дагалдах хамгаалалтын програм  хангамж нийлүүлэх тендер”

Тендер шалгаруулалтын дугаар:НХААГ-15/009
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төрийн архивын цахим нөхөн бүрдүүлэлтэд тоон гарын үсэг нэвтрүүлэх онлайн систем болон дагалдах хамгаалалтын програм хангамж нийлүүлэх тендер”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны долдугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн (2013, 2014) борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнгийн 50-н хувиас багагүй байна.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил /2013 он, 2014 он/
Сүүлийн хоёр жил /2013 он, 2014 он/-д Үндсэн гүйцэтгэгчээр ажилласан ижил төстэй ажлын үнийн дүн санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил /2013, 2014 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгч болон албан ёсны борлуулагчийн зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт: 2 108 000 /хоёр сая нэг зуун найман мянга/  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно..

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1003 тоот, мэргэжилтэн С.Ганбаяр, Утас: 75757810, 99099576

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан