Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Сэрчмаа: Эрэгтэй дуучид надад баяр хүргэнэ гэсэн

А.ЦАГААН

“Хайрын дууч, хайрын зууч” гэгддэг С.Сэрчмаа “Мартын-8”-ныг тохиолдуулан үнэнч фэнүүдийнхээ хүсэлтээр тоглолт хийхээр болжээ. Түүнтэй утсаар холбогдож тоглолтынх нь талаар мэдээлэл авлаа.

“Ардчилал” сониноос ярьж байна. Тоглолтын бэлтгэл ажил гээд завгүй байна уу?
-Тийм ээ. Тоглолтынхоо бэлтгэлийг базаагаад тун завгүй л хүн гүйж явна.

-Тоглолт хаана болох билээ. Сүүлийн үед дуучид VIP гэх үгэнд их дурлах болж.
-“Blue sky”-ы Вегаст хийхээр болсон. Улс орон хямралтай байгаа учраас энэ удаад цөөн хүнд зориулж тоглолт хийж буй болохоор VIP гэж онцолсон хэрэг. Гэхдээ тасалбарын үнэ нь тийм ч өндөр биш ээ. 40 мянга. Өнөөдөр том баарнуудын такс гэхэд 30 мянган төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр их боломжийн үнэ гэж бодож байна.

-Тоглолтыг тань хэчнээн хүн үзэх боломжтой вэ. Нэг мөсөн томоохон тоглолт хийе гэсэн бодол байгаагүй гэж үү?
-Бие даасан томоохон тоглолт хийх цаг үе нь биш гэж бодсон. Хямралаас гарсны дараа бол болох байх аа. Энэ удаагийн тоглолтыг 400 хүн үзэх боломжтой.

-Тоглолт хэдэн цаг үргэлжлэх бол. Хэчнээн дуу дуулах уу?
-Нийтдээ 20 гаруй дуу дуулна. Хоёр цаг гаруй үргэлжилсэн бүрэн хэмжээний тоглолт байх болно. Уран бүтээлүүдийн маань дунд ээжийн тухай дуу их олон байдаг. Тэр дуунуудаасаа гадна хүмүүсийн сэтгэлд хоногшсон хуучны сайхан дуунуудаараа үзэгчдэдээ бэлэг барина.

-Өөр уран бүтээлчид оролцох уу. Үзэгчиддээ ямар сюрприз барихаар зэхсэн нь сонирхол татаж байна шүү?
-Нэг сонин зүйл хэлэхэд миний тоглолтод дандаа эрэгтэй дуучид ирж ая дуугаа өргөж надад баяр хүргэнэ гэсэн. Яг ямар хамтлаг дуучид ирж оролцох болсныг нь одоохондоо нууцлая. Үзэгчиддээ зориулж ямар гэнэтийн бэлэг барьж болох талаар зохион байгуулагчидтайгаа ярилцаж байгаа. Намайг ямар сюрприз барихыг тоглолт дээр минь ирээд мэдэх боломжтой. Сюрприз гэдэг утгаар нь нууц хэвээр үлдээе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан