Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хавдрын оношлогоонд 12 аймгийн төвийн иргэдийг үнэгүй хамруулна

Жил бүр зохион байгуулдаг “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн эмч нар 12 аймаг, хоёр сумын иргэдийг хавдрын оношлогоонд үнэгүй хамруулахаар болжээ.

Үзлэг ирэх тавдугаар сарын 5-наас Орхон болон Булган аймгаас эхлэх юм. Орон нутгийн иргэд энэ үзлэгт хамрагдахын тулд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт урьдчилан бүртгүүлсэн байх ёстой. Үзлэг хийх хуваарийг танилцуулж байна.

Тухайлбал, тавдугаар сарын 11-22-нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд, 18-23-нд Өмнөговь, 25-29-нд Төв аймгийн иргэд тус тус хамрагдах бол зургадугаар сарын 01-13-нд Архангай болон Өвөрхангай, 8-13-нд Сүхбаатар, 15-20-нд Говь-Алтай, 15-25-нд Увс аймагт тус тус ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан