Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Капитрон банкийг дээрэмдсэн ч мөнгөө авалгүй зугтжээ


Капитрон банкинд дээрэмчин халдлаа гэсэн мэдпээлэл хэвлэлүүдээр гарч байгаатай холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “2015 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 20:00-21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хорооны "Эрэл"-ийн 40 дүгээр байранд байрлах "Сандэй" тооцооны төвд байрлах арилжааны банкинд халдлаа гэсэн мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага дуудлагаар очиж шалгаж үзэхэд  20:00-21:00 цагийн үед 30 орчим насны үл таних этгээд зэвсгийн чанартай зүйл ашиглан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байсан. Хэргийг  БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна” гэлээ.
Одоогоор банкны тус тооцооны төвийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан