Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн   эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2015 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар:  Дугаар: НХААГ- 15/0007-15-19, НХААГ-15/0007-21
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2015 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер нь доорх нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Тендерт оролцогч нь нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад тендер ирүүлж болно.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр нийт иж бүрдлийг 50,000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051015 тоот дансанд тушаана.   
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:    
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь оролцож буй багцуудын  үнийн дүнгийн 25 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Оролцож буй багцуудын үнийн дүнгийн нийлбэрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу  2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хуулбарыг  нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 3 жил буюу  2012, 2013, 2014 онуудад оролцож буй багц тус бүрт 30 хувьтай тэнцэх хэмжээний дүнтэй бараа нийлүүлсэн  үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.

Тусгай зөвшөөрөл: Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна. Оролцогчид нь  өөрсдийн оролцох багцуудад шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг хамт ирүүлсэн байна.  
Тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны үнийн дүн:
Багц №20: 1.235.000 /Нэг сая хоёр зуун гучин таван мянга/төгрөг.
Багц №22:  758.000 /Долоон зуун тавин найман мянга/ төгрөг.
Хүчинтэй байх хугацаа: 2015 оны зургадугаар сарын 8-ны өдөр хүртэл
Тендерийг 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минут болон түүнээс өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 09 цаг  30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох  эрхтэй.
Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Бага тойруу-15, Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байр, аравдугаар давхар,
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,  ахлах мэргэжилтэн Б.Түмэнжаргал, утас: 75757804

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан