Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн циркийн тасалбар худалдаанд гарлаа

“Дэлхийн цирк Монголд 2015” тоглолт Монголын үндэсний циркт энэ сарын 23-нд болно.

Энэхүү тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарлаа. Тоглолтын тасалбар суудлын байршлаас хамааран 15000, 20000, 30000 төгрөгийн үнэтэй байх юм. Харин  0-4 настай хүүхдүүдэд үнэгүй тоглох аж.

Тоглолтод Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоо хоног саатаж, гайхам үзүүлбэрүүдээ толилуулна.  БНАСАУ-ын агаарын нисэлт, АНУ-ын илбэчид, БНХАУ-ын “Үхлийн цагариг”, Вьетнамын аварга могой, матар гээд 12 орны 60 гаруй жүжигчин оролцох энэ тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох юм. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр MCS FANTA брэнд ажиллаж байна.

Тоглолтын тасалбарыг Монголын үндэсний циркт байрлах билетийн касс болон 19001950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан