Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдэд зориулсан “Чарленд” шоу Монголд

Б.НАРАНЗАЯА

ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагддаг шинжлэх ухааны үндэслэлтэй “Чарленд” ид шидийн шоу хөтөлбөрийг монгол залуус нутагшуулахаар зорьжээ. Уг шоу хөтөлбөр нь хими, физикийн хичээлийн үйлдлүүд, туршилтуудыг биет байдлаар хүүхдүүдтэй хамтран хийж, хөгжөөж, баясгадгаараа онцлог. Энэ хөтөлбөрийг ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулдаг Дарья Бокава хэлэхдээ “Хүүхэд багачуудад физик, химийн хичээлийн туршилтуудыг сонирхолтой байдлаар үзүүлж, түүнд оролцуулснаар ойлгож хүлээж авах чадвар нь нэмэгддэг. Тиймээс Монголын хүүхэд, багачуудад зориулан энэхүү хөтөлбөрийг оруулж ирлээ. “Чарленд” шоу хөтөлбөрийн үзүүлбэрийг энэ чиглэлээр ОХУ-д суралцаж төгссөн хоёр залуу үзүүлэх юм” гэлээ.

Харин уг хөтөлбөрийг оруулж ирсэн И.Эрдэнэцогт “Шоу хөтөлбөрт үзүүлэх туршилтууд хүүхдүүдэд ямар ч хор хөнөөлгүй. Эрхүүгийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээсэн гэм хоргүй туршилтыг л бид үзүүлнэ. Энэхүү шоу хөтөлбөрийг оруулж ирэхийн тулд ОХУ-аас нэлээдгүй тоног төхөөрөмж авчирсан. Хөтөлбөрт хэрэглэгдэх физик химийн элементүүд нь манай улсад төдийлэн байдаггүй. Байгаа нь их үнэтэй. Хүмүүс энэ хөтөлбөрийн талаар ямар ч ойлголтгүй байгаа учир зарим газарт очиж үнэгүй үзүүлж сонирхуулж байна. Дарья Бокавагийн саналаар асрамжийн газрын хүүхдүүдэд үзүүлж сонирхуулахаар болсон” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан