Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015 оны гуравдугаар  сарын 12-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Тийрэлтэт завь /1ш/ нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-15/0019
    
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос:  Тийрэлтэт завь нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.    

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул(www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин  мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 2 жил /2013 он, 2014 он/ /тайланг аудитаар баталгаажуулсан байх/. PDF хэлбэрт шилжүүлэн цахим хэлбэрээр ирүүлнэ.
- Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013 он, 2014 он/-ийн аль нэг жилд дор хаяж нэг удаа 51 000 000 /тавин нэгэн сая/ төгрөг болон түүнээс дээш өртөгтэй автомашин болон тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх
Ижил төстэй ажлыг гүйцэтгэснийг нотолж тухайн ажлын техникийн комиссын акт, фото зураг, бараа нийлүүлэх гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
PDF хэлбэрт шилжүүлэн цахим хэлбэрээр ирүүлнэ.

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалт 85000000 / наян таван  сая төгрөг /, 2013 он, 2014 он
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
o Үл хөдлөх хөрөнгийн баталгаажсан гэрчилгээ /Үнэлгээний эрх бүхий байгууллагаар үнэлэгдсэн/, Үл Хөдлөх Хөрөнгийн барьцаанд байхгүй эсэх талаарх лавлагаа гаргуулсан байх/
o Арилжааны банкны баталгаажсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт
o Нээлт хийх өдрөөр тасалбар болгосон тендерт оролцогчийн дансны үлдэгдлийн талаархи харилцагч банкны тодорхойлолт, дансны хуулгын хамт

Тендерийн хамт 1 700 000  / нэг сая долоон зуун мянган / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна. Тендерийг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Бага тойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар, 1001 тоот, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, мэргэжилтэн Э.Дөлгөөн
Утас:75757804

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан