Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


2015 оны гуравдугаар сарын 12-ны өдөр

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хувилагч машин нийлүүлэх /17 ш/ НХААГ-15/0025–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2015 оны гуравдугаар сарын 20-ны 10 цаг 00 минут-аас өмнө Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1011 тоот, Утас: 75757805 хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутаас нээнэ.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30000 /гучин мянга/ төгрөгөөр худалдан авна уу.
Дансны дугаар: Нийслэлийн төрийн сан банк 200051015
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1011 тоот, ахлах мэргэжилтэн Ч.Төрбат, Утас: 75757805

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан