Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аль оронд олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг вэ

Африкийн, лалын шашинт орнуудад олон эхнэртэй байх нь хэвийн үзэгдэл, зүгээр ч үгүй хуулиар зөвшөөрсөн байдаг. Манай гаригийн ямар улсуудад олон эхнэртэй байж болох вэ

Жибут. Олон эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрдөг, гэхдээ нэг эрэгтэй дөрвөөс дээш эхнэртэй байж болохгүй.

Алжир. Олон эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрдөг, гэхдээ хязгаартай. Хоёр дахь эхнэр авахын тулд шүүхээс , бас анхын эхнэрээсээ зөвшөөрөл авсан байх ёстой.

Египет. Хуулиар зөвшөөрсөн, хоёр дахь эхнэрээ авахын тулд анхны эхнэрээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй.

Ливи. Олон эхнэртэй байхыг мөн л хуулиар зөвшөөрсөн орон, хоёр дахь эхнэр авахдаа анхны эхнэрээсээ зөвшөөрөл авдаг байсныг 1998 онд цуцалсан.

Марокко. Хуулиар зөшөөрсөн байдаг ч 2004 он хүртэл нэг их түгээмэл биш байсан. Гэхдээ шинэ эхнэр авахын тулд эрэгтэй нь шүүхээс звөшөөрөл авна. Үүний тулд санхүүгийн байдлын талаарх мэдүүлэг өгч, бүхий л эхнэртэйгээ ижил харьцаж байна гэсэн тангараг өргөнө. Ийм болохоор олон эхнэртэй эрчүүдийн ихэнх нь хууль бус байдаг.

Эритери. Уг нь улсын хэмжээнд олон эхнэртэй байхыг хуулиар хориглосон байдаг ч лалын шашинтнууд амьдардаг мужуудад шариатын хууль үйлчилж зөвшөөрдөг.

Бенин. Олон эхнэртэй байхыг 2004 оноос хуулиар хориглосон. Энэ хуулиас өмнө гэрлэсэн хүмүүс урьдынхаараа амьдарч байгаа.

Буркино Фасо. Лалын шашинт ч бай, өөр шашинтан ч бай олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг.

Мавритан.
Олон эхнэртэй байх нь хууль ёсны хэрэг. Анхны эхнэр нь нөхрөө дахин эхнэр авахгүй байхыг нэг удаа л шаардах эрхтэй.

Мали. Олон эхнэртэй байхыг Гэр бүлийн хуулиараа зөвшөөрсөн байдаг. Эрчүүдийн бараг тал нь олон эхнэртэй орон.

Нигер. Бас л хуулиар зөвшөөрсөн орон. Эмэгтэйчүүдийн нь гуравны нэг нь ийм гэр бүлд амьдардаг.

Сенегал. Олон эхнэртэй байхыг зөвшөөрсөн, эхнэрийн тоог хязгаарлаагүй. Лалын шашинт эрчүүд ихэнхдээ дөрөв хүртэлх авгайтай. Эмэгтэйчүүдийнх нь бараг тал нь олон эхнэртэй гэр бүлд амьдардаг.

Того. Бас л хуулиар зөвшөөрсөн болохоор олон эхнэртэй гэр бүл түгээмэл. Эмэгтэйчүүдийн тал хувь нь ийм гэр бүлд амьдардаг.

Габон.
Энд эрчүүдийг олон эхнэртэй,  эмэгтэйчүүдийг олон нөхөртэй байхыг хулуиар зөвшөөрдөг. Амьдрал дээр эрчүүд л олон эхнэртэй байх нь түгээмэл.

Ардчилсан Конго. Хуулиар зөвшөөрсөн болохоор олон эхнэртэй байх нь түгээмэл. Хууль ёсоор бол эрхийн болоод санхүүгийн байдал, анхны эхнэрийн зөвшөөрөл гээд олон зүйл шаарддаг болохоор хоёр дахь гэрлэлтээ албан ёсоор батлуулах нь тун ховор.

Бүгд найрамдах Конго улс. Олон эхнэртэй байхыг иргэний хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэхдээ анхны эхнэрээсээ заавал зөвшөөрөл авсан байх ёстой.

Судан.
Шариатын хууль ёсоор олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг. Харин гэр бүл салах нь эмэгтэйчүүдийн хувьд илүү хэцүү.

Уганда.
Иргэний хуулиар зөвшөөрсөн улс. Анхны эхнэрээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй.

Мьянма. Буддын шашинт орнуудаас олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг цор ганц орон. Гэхдээ эдний хүн амын дунд ийм тохиолдол тун ховор. Харин Бутан, Балбад олон эхнэртэй байхыг хориглодог ч ийм гэр бүл байдаг.

Энэтхэг, Шри-Ланкад бол зөвхөн лалын шашинтнууд олон эхнэртэй байх эрхтэй.

Палестины нутаг Иордан голын баруун эрэг, Газын зурваст лалын шашинт иргэд олон эхнэртэй байж болно.

0 Сэтгэгдэл
монгол
Монголд ерөнхийлөгч ерөнхий сайд, их хурлын гишүүд, сайд, орлогч сайд, агентлаг, газрын дарга нар олон эхнэртэй байх нууц хуулийг хэрэгжүүлдэг гэх нь үнэн бол уу
ДАНДАА ХОЦРОГДСОН БУУРАЙ ХӨГЖИЛТӨЙ ЛАЛУУД Л БАЙХ ШИВ ДЭЭ.
Yamar aztai erchyyd iim huulitai ulsud amidardag bol.Manai mongold ch gesen 2 yumuu 3 ehnertei baihiig zowshooroh heregtei!!!!AMIDRAL DEER NOHORGYI ORH TOLGOILSON EMEGTEICHYYD IH BAINA SHY DE!!!!OLON EHNERIIN HUULI BATLAGDWAL NUUTS AMRAG,BIEEE YNELELT BAGASANA DA!!!!
Манайд энэ хууль хэрэгтэй байгаа юм даа.хүүхнүүд нөхөр олдохгүй харийн эрчүүдийг царайчлан амьдарч байна даа.
dutuu bn. afgan naiz maani helj baisiin tend 5 ehnertei bolj boldog gej
Хамгийн их уншсан