Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015-3-13
Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн Дата төвд Мэдээлэл хадгалах дэд систем бий болгох, нийслэлийн дата төвд нэмэлт сервер авах
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0196

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн Дата төвд Мэдээлэл хадгалах дэд систем бий болгох, нийслэлийн дата төвд нэмэлт сервер авах
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул  (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө  50000/Тавин мянган/  төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.     
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалт нь санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү болон түүнээс багагүй байна. /2013, 2014 он/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013 он, 2014 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: сүүлийн 2 жил /2013, 2014 /-ийн аль нэг жилд ядаж нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 50% тэнцүү төгрөгийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийн хамт  3000000 / Гурван сая /  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 4-р сарын 13 ний өдрийн 13 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2015 оны 4-р сарын 13-ний өдрийн, 14 цаг 0 минутад нээнэ.

Гадаадын этгээд: Тухайн тендерт оролцох эрхтэй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1003 тоот, ЦХАОНХХэлтсийн дарга Ц.Өлзийхишиг,
Утас: 75757810, 99086418

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан